Ингэх гээд байсан юм аа

2010/01/11
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ингэх гээд байсан юм аа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-аар баталсан ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьчихаад Дани  улс руу яваад өгсөн хойгуур нь хориг тавьсан үндэслэлийг тайлбарлах үүрэг Тамгын газрын дарга Д.Дорлигжав, хуулийн зөвлөх Г.Ганзориг, эдийн засгийн зөвлөх П.Цагаан нарт оногдсон. Гэвч эдгээр нөхөд юун гишүүдийн өөдөөс тайлбар тавих манатай ганц үг ганхийлгүй хөөгдөж гарсан билээ. Ноён Ерөнхийлөгч үүнийг мартаагүй бөгөөд саяхан зөвлөхүүдээ дуудан Та нар шиг зөвлөхүүдтэй байснаас ганцаараа зүтгэхэд хялбар байхгүй юу. Нэр баастахаас өөр шидгүй та нараар элэнцгээ хийхэв. Хийх ажил байхгүй гудамжинд лааз өшиглөж байхад чинь ажилтай болгосныг сайн санаж яв, дахиад арчаагаа алдвал гэртээ харина шүү” хэмээн уурлажээ. П.Цагаан ч яахав, сайдын ажил залгуулж, түүнтэй их ойр явсан болохоор амиа аваад гарсан аж. Хөөрхийлөлтэй нь Г.Ганзориг л хүндхэн байдалд орсон нь ойлгомжтой. Ингэх гээд байсан юм аа гэж эртнээс ордон хавиар шуугиж асан нь үнэн болжээ.

Г.Халиунаа /Улаанбаатар таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.