Боксчин Б.Түвшинбат алтан медаль хүртлээ

2010/01/11
Share |
Хүмүүс:
Боксчин Б.Түвшинбат алтан медаль хүртлээ

Пакистаны нийслэл Карачи хотноо олон улсын боксын “А” зэрэглэлийн тэмцээн энэ сарын 8-9-нд болж өндөрлөлөө. Пакистаны Ерөнхий сайд асан Беназир Бхуттогийн нэрэмжит тус тэмцээнд 18 орны 100 орчим ширэн бээлийтэн өрсөлдсөн байна. Тус тэмцээнд Монгол улсаас таван тамирчин оролцсоноос Б.Тvвшинбат 64 кг-ийн жинд Узбекистаны тамирчин Мушарбек Разуевыг ялж, алтан медаль, 54 кг-ийн жинд Ж.Отгонбаяр мөнгөн медалийг тус тус хvртжээ.
Боксчин Б.Тvвшинбат нь 64 кг-ийн жинд аварга болсноос гадна энэ тэмцээний “Шилдэг боксчин”-ы тусгай шагналыг хvртсэн байна.

Д.Долгор /News/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.