"Гурван охин"-ы сюрприз

2010/01/13
Share |

Шведийн алдарт Абба хамтлагийн мамма миа мюзиклээр хийсэн “Хүслийн шинэ жил” зохиомж шинэ жилийн үдэш хийгээд шинэ оны эхний өдрүүдэд UBS телевизээр нэлээд хэдэн удаа давтаж гарлаа. Үзэгчид ч ам сайтай байна. Хуучин зууны сүүлээр ид залуухан явсан аав ээжийн маань сэтгэл хөдөлж, бүр халуухан дурсамжуудаа сөхөөд авсан. Тэгээд бас нүцгэн шалдан, нүд ам нь гялалзсан юмнууд гээд тоож хардаггүй байсан “Гурван охин” хамтлагийн бүсгүйчүүдийг ч цоо шинээр нээсэн гэж байгаа. Олон жил урлагийн тогоонд чанагдсан тэдний нөхөр сүүдэр, будаг шунх мэтээр нь л оролдож явсан сэтгүүлч миний нүдэнд лав муулахын аргагүй чадварлаг уран бүтээлчид болох нь харагдсан. Басхүү олон хүн санал нэгтэй байна билээ. Үнэхээр авъяаслаг, чадалтай хоолойтой охид юмаа гээд магтаж байгаа дуулдсан. Зөвхөн залуучуудад зориулсан уран бүтээлтэй, халуухан имиж бүхий бүсгүйчүүд маань энэхүү мюзиклээрээ сайн дуучид төдийгүй тун ирээдүйтэй жүжигчид болохоо харуулаад авсан. Фэнүүдийнх нь хүрээлэл ч нэлээдгүй нэмэгдсэн гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.