Эротик гишүүн Л.Гүндалай

2010/01/13
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Эротик гишүүн Л.Гүндалай

Шаргал ордны саарал дээлтэй, саваагүй, сахилгагүй парламентч эрхэм Л.Гүндалай өөрийгөө эротик залуу хэмээн тодорхойлсон гэнэ шүү. Их усны эрэг дээр өссөн эрхэм гишүүн маань өндөр төлбөртэй “Альфа” фитнесс клубийн бассейнд тогтмол явдаг төдийгүй долоо хоног бүр найзуудтайгаа уулзаж хөлсөө гартал сагс тоглодог болохоор энэ зэргийн эротик харагдахад асуудал гардаггүй биз. Түүгээр ч барахгүй Л.Гүндалай гишүүн спортод тун дуртай нэгэн. Түүний дуртай сагсан бөмбөгийн баг Лос Анжелес Лэкерс бол хөлбөмбөгөөс Манчестер Юнайтед багийг дэмждэг аж. Үргэлж хэл ам болж, хэрүүл уруул хийж явдаг Гүнээ гишүүн ойрмогхоноос номхон дөлгөөн болчихоод байгаа нь олон хүний гайхлыг төрүүлж байсан. Тэгвэл эрхэм гишүүн маань эхнэр хүүхэдтэйгээ энэ мэт дасгал, бассейнд явсан шигээ хэсэг хугацаанд намуун тайван амьдрахаар нэгэнт шийдсэн гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.