Архайнгай аймагт цагдаа нар бүлэглэн хүн зоджээ

2010/01/13
Share |
Хүмүүс:
Архайнгай аймагт цагдаа нар бүлэглэн хүн зоджээ

2009 онд 369 цагдаа шалгагджээ. Хууль сахиулагчид цагдаа нар албан тушаалаа хэтрүүлэн хэрэгдэж иргэдийг дарамтлах эрүүдэн шүүх байдал их байдаг. Энэ оны эхэнд л гэхэд архангай аймагт хэд хэдэн цагдаа нийлэн нэгэн иргэнийг зодож танхайрсан хэрэг гарчээ.Энэ хэрэг архангай аймгийн хотонт суманд болжээ. Он гарсаны дараахан иргэн Б шир тушаахаар явж байхад нь хэсгийн болон автын цагдаа нар таарч хаанаас юу хулгайлав хэмээн саатуулж улмаар зодож эхэлжээ. Ингэхдээ замын цагдаа нь гардан зодож улмаар мод төмөр гарт таарсанаараа зодож толгойн зарим газар цөмөрч нүүр нүд нь битүү хавдартайгаар хотод хүргэгдэн ирж одоо гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.Ер нь цагдаа нартай холбоотой гомдол саналыг улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар хүлээн авч шалгадаг. Архангай аймагт цагдаа нар бүлэглэн зодсон гомдол энд ирсэн бөгөөд одоогоор шалгаж байгаа болохоор ямар нэгэн мэдээллийг өгөхгүй байна. цаашдаа тус аймаг руу мэргэжлийн экспертүүдүүдийг явуулах юм байна. өнгөрсөн 2008 онд л гэхэд улсын хэмжээнд 369 цагдаатай холбоотой хэрэг шалгагджээ.Иргэдэд хандаж хэлэхэд цагдаа хуулийн байгууллагын ажилчидтай холбоотой санал гомдлыг прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газарт 319313 дугаарын утсаар болон 22 цаг хүртэл өөрийн биеээр өгч болно

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.