Шүүх мөнгөтэйд нь үйлчилж, мөнгөгүйд нь үйлчилдэггүй

2010/01/13
Share |
Хүмүүс:
Шүүх мөнгөтэйд нь үйлчилж, мөнгөгүйд нь үйлчилдэггүй

Өнөөгийн нийгэм иргэддээ түрийвч харан үйлчилдэг болсон. Тэр дундаа шүүхийн байгууллага гэдэг хамгийн их танил тал авилга хээл хахуульд өртсөн газруудын нэг. Энэ талаар иргэд байнгын гомдолтой байдаг. Энэ өдөр мэдээллийн хөтөлбөр ч энэ сэдвийг хөндөж байна.Нэгэн үе арьс өнгөний үзэл нийгэмд хэн нэгнийг гадуурхан тусгаарладаг байсан бол өнөө үед хүнийг хэтэвчээр нь гадуурхдаг болоод байна. Өчигдөр л гэхэд сүхбаатар дүүргийн шүүхээс 10хан настай цэцэг цэврүү шиг охиныг гэртээ хүчирхийлэн зүй бусаар дур хүслээ хангасан 40 гарсан 2 мунаг эрийг цагаатгажээ.  Хүчирхийлсэн 2 нь найзууд бөгөөд тухайн үедээ архи уусан байжээ. Үүнийхээ дараагаар хүнд хэлбэл ална хэмээн айлган сүрдүүлсэн болохоор охин 2 сарын дараа үнэн учраа аав ээждээ хэлжээ. Шүүх Эмнэлэгийн магадлагаагаар охины онгон халь 2 см-ын урагдалттай гэж гарсан ч дүүргийн шүүхээс үүнийг үл ойшоон хэргийг хэрэгсэхгүй болгожээ.Нэгэнтээ ийм шийдвэр гарчихсан болохоор заргаа авсан тал охины аав ээжийг хэл амаар доромжлон гарчээ. Охиныг хүчирхийлсэн этгээдүүд нарантуул зах дээр бэлэн хувцасны таван лангуутай. Тухайн өдөр охиноор гэрээ харуулна гэж гэртээ байлгасан байна. Үнэн хэрэгтээ тэд хүслээ өөрөөр гүйцэлдүүлж харин шүүхээс тэдний хэргийг хаацайлан өнгөрч байгаа нь энэ. Өнөөгийн шүүхийн тогтолцоо иргэддээ нэг иймэрхүү үйлчилж байна.

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Rxecoyqp , https://www.google.no/mymaps/v iewer?usp=sharing&mid=1457HJ_X CiaMXn8F2SxhL2WQqTojWoPwb , https://www.google.ie/mymaps/v iewer?usp=sharing&mid=1JR7vewj 4Vbdf5LtJiL-lF9YJkRG7Kgla , https://www.google.ie/mymaps/v iewer?usp=sharing&mid=1C52ZB_n vYRrb_bTRozPiALcXb16GwndO ,
IP:178.57.68.92  2018-12-16 09:48:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.