Дэлхийн цаг агаар хүйтэрнэ

2010/01/13
Share |
Хүмүүс:
Дэлхийн цаг агаар хүйтэрнэ

Америкийн нийт нутгаар хүйтний эрч чангарч байгаа бөгөөд бага хэмжээний мөстлөгийн үе эхэлж болзошгүй гэж НҮБ-ын дэлхийн дулаарал судалдаг мэргэжилтнүүд мэдэгджээ. Америкийн Флоридад жүрж хөлдөж, халуун орны загаснууд үхэх боллоо. Энэ бол 30 гаруй жил үргэлжлэх хүйтэн уур амьсгалын эхлэл байж магадгүй гэж дэлхийн цаг уур судлалын гол мэргэжилтний нэг профессор Можиб Латип дэлхийн далай, тэнгисийн температурын хэмжилтэд хийсэн дүгнэлтэд үндэслэн хэлсэн байна. Үүнээс гадна одоогийн хэлбэлзэл нь өнгөрсөн 30 жилд дэлхийн температур нэмэгдэж, хэт халсны хариу ч байж болно гэж профессор Латиф ярьжээ. Дэлхийн цаг агаар 1980-2000 онд ихээхэн халсан бөгөөд XX зууны эхэн үед ийм давтамж ажиглагдаж байсан гэж НҮБ-ын цагуурын мэргэжилтэн мэдэгдсэн байна.

Хүйтний улирал эхэлснээр дэлхийн олон бүс нутагт их хэмжээний цас орж, цаг агаар эрс хүйтэрч байгаа билээ. Хүйтний улмаас Европын орнуудаар галт тэрэг, агаарын тээврийн үйлчилгээний хуваариуд хойшлох болжээ. Харин Азийн бүс нутаг болох Хятадын нийслэл Бээжин хотод өнгөрсөн 60 жилд орж байгаагүй тийм их хэмжээний цас орсон байна.

МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.