ГАН ЗАМ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ СОЛЬСНООС ҮҮДСЭН МАРГААН

2010/01/13
Share |
Хүмүүс:
ГАН ЗАМ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ СОЛЬСНООС ҮҮДСЭН МАРГААН

Хувийн тооцоогоо албаны хэлбэрээр авлаа гэж сургуулийн багш ажилчид халагдсан захирал Болдбаатарыгаа өмөөрч байна. Ажлын байрандаа архи ууж байгаад баригдаж халагдсан мэдээлэл зүйн багш Оюунцэцэг, сургалтын менежер Отгонтуяа нар энэ чулууг шидсэн байж магадгүй гэж багш нар хардаж байгаагаа хэлсэн. Ингэж хардах нь ч үндэслэлтэй гэнэ. Сургалтын менежерээр ажиллаж байсан Отгонтуяа нь БГД-ийн боловсролын газраас “Ган зам” цогцолборт сургалтын чанар стандартанд хяналт тавих үүрэгтэйгээр Галсанжав даргын томилгоогоор ажиллаж байсан гэнэ. Сургуульд хяналт тавиулах гэж томилсон хүнийг нь ажлаас халсан учир дүүргийн боловсролын газрын дарга Галсанжав сургуулийн захирлыг ажлаас халлаа гэж багш нар үзэж байгаагаа нуусангүй.

Ган зам цогцолбор сургуулийн захирал Болдбаатар багш ажилчдаа айлган сүрдүүлдэг гэсэн шалтгаанаа ажлаас нь халж байгаагаа Галсанжав дарга хэлсэн гэнэ. Захирал багш ширээндээ буу агуулж, өөртэй нь зөрчилдсөн хүмүүсийг буугаараа айлгадаг байсан гэсэн хэргийг өдүүлж шүүхэд хүртэл Болдбаатар захирлыг өгсөн байжээ. Сонин хэвлэлээр олон бичигдсэн энэ асуудлыг харин багш нар нь огт худал яриа гэдгийг баталж байна. Эмэгтэйчүүдийн баяраар хөгжөөнт тоглоом зохиох гэж үрлэн сумтай тоглоомон буу оруулж ирснийг ингэж гуйвууллаа гэж багш нар захирлыгаа өмөөрч байсан.

Үнэхээр Ган зам цогцолбор сургуулийн захирлыг үндэслэлгүй халчихав уу? Хувийн тооцоо сандал суудлын халаа сэлгээнд хүрэв үү? гэдгийг тодруулахаар бид БГД-ийн Засаг даргын тамгын газрыг зорьсон юм. Дүүргийн боловсролын газрын дарга Галсанжавтай уулзахыг хүссэн боловч ажилтай байна гээд биднийг оруулсангүй. За ямар ч байсан 25 жилийн хугацаанд сургуулиа сургуулийн зэрэгтэй авч яваа Болдбаатар захирлаа багш нар өөр захирлаар солихыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Тэд ажилтан хамт олныхоо гарын үсгийг зуруулж дүүргийн Засаг дарга Амгалантай уулзахаар төлөвлөж байгаа гэсэн. Хэрэв тэгээд асуудал нааштай шийдэгдэхгүй бол яам тамгын газар луу ч хандана гэлээ

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.