Дуучин Нара: Хүмүүсийн дуртай түүх зохиосон тэр сонин их ашиг олсон байх аа

2010/01/14
Share |
Хүмүүс: Нара | 
Дуучин Нара: Хүмүүсийн дуртай түүх зохиосон тэр сонин их ашиг олсон байх аа

Дуучин Нара “Ачтан” эмнэлэгт үр хөндүүлсэн тухай мэдээлэл “Шар сонин”-нд нийтлэгдэн, зарим нэг мэдээллийн сайтуудаар цацагдсан билээ. Энэхүү мэдээллийг баттай эсэх талаар тодруулахаар манай сайт түүнтэй холбогдон цөөн хором ярилцлаа. Тэрээр тун бухимдангуй байсан юм. Арга ч үгүй биз. Эмнэлэгт хэд хоног хэвтэж биеэ эмчлүүлсэнийх нь төлөө ийнхүү гуйвуулан бичнэ гэдэг баярлаад байх үйл явдал биш нь тодорхой.

-Нара үнэхээр савны гадуурх жирэмслэлт болоод “Ачтан” гэдэг эмнэлэгт үр хөндүүлсэн юм уу?
Худлаа. Энэ ямар ч ор үндэсгүй мэдээлэл байна. Хэзээ ч хаана ч ингэж ухаан алдаж унаад, хэн нэг дэлгүүрийн худалдагч нараар авруулж байсан удаа байхгүй. Тэр Батсүх гэдэг эмчийг би таних ч үгүй. Яахав “Ачтан” гэдэг эмнэлэгт нь хэвтэж эмчлүүлсэн л дээ. Ийм худал хуурмаг юм санаанаасаа зохиогоод биччихсэнийг нь олж уншсан ээж маань тэнд ёстой жинхэнээсээ ухаан алдаж унах гээд л байж байна. Юманд чинь хэмжээ хязгаар гэж бас байна биз дээ. Өмнө нь би иймэрхүү мэдээллийг ерөөсөө тоодоггүй байсан энэ удаа бүр арай хэрээс хэтэрсэн байна шдээ. Би энэ “шар сонин”-г угаасаа шүүхэд өгнө. Намайг аварсан гээд байгаа дэлгүүрийн худалдагч, тэр эмч нар болон бусад мэдээллийн эх сурвалжуудаа гаргаж ир гэж шаардана. Юу вэ энэ одоо хөөрхөн үлгэр зохиогоод тавьчих юм байна л даа. Нөгөөхийг нь хүний мууд дурласан юмнууд авч уншаад, их ашиг олсон байх аа энэ сонин. Гэхдээ угаасаа идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут цэцэглэдэг гэдэг байх аа. Даравч далдайна, булавч бултайна байлгүй дээ.

-Уг нь бол “Ачтан” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм байна шдээ. Юу нь өвдсөн юм бэ?
Үгүй энэ чинь угаасаа хүний бие өвдөөд л эмнэлэгт хэвтэнэ биз дээ. Юу нь өвдөх ямар хамаатайюм бэ? Ачтан эмнэлэгт 10 хоног эмчлүүлээд л гарсан. Гэхдээ энэ Батсүх гэдэг эмчийг ёстой танихгүй, мэдэхгүй.

-Тэгээд энэ ор үндэсгүй мэдээлэл хаанаас гарчихав аа? Нарагийн өрсөлдөгчид ийм мэдээлэл бичүүлчихэв үү? Өөрөө юу гэж бодож байна?
Үгүй ээ. Хэн надтай өрсөлдөж ийм юм бичүүлэх вэ дээ. Би бол тэгж бодохгүй байна. Хөөрхий нэг сониноо борлуулах гэсэн ядарсан арга л байна. Тэгээд борлогдсон байх аа. Нүүрэн дээр нь миний зураг гарчихсан тээ дээр нь хүмүүсийн дуртай “түүх”-ийг зохиогоод биччихсэн юм чинь бодвол их хүн авч уншсан байлгүй дээ. Гэхдээ л ийм ор үндэсгүй, худлаа мэдээллүүдийн цаана нь өчнөөн олон хүний амьдрал байгаа шдээ. Ёо ёо энэ бүр арай хэтэрнэ ээ. Би бүр гайхчихлаа. Угаасаа манай залуу ч гэсэн сонсоод цочиж унана байлгүй дээ. Гэхдээ ч бас тодорхой хэмжээнд намайг мэдэх учраас шууд саваад уначихгүй л байх л даа.

-Ингэхэд хэзээ найз залуутай болчихов оо? Саяхан л ганц бие байсан? Нарагийн найз залуу жүжигчин гэсэн үү?
Найз залуутай болоод сар гаруй болж байна. Жүжигчин Батуушка (шинэ үе продакшны залуу жүжигчин) Тэгээд Алтаншагайтай хүртэл нэг шоунд оролцсон чинь хамтран амьдарч байна гэсэн мэдээлэл гарсан л байна лээ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүнд энэнээс өөр харилцаа байж болдоггүй юм уу хаашаа юм. Ер нь тэгээд хэн ч хэний ч талаар юу ч зохиогоод, бичээд, яриад явж чадна шдээ. Би ч чадна. Гэхдээ хүнд чинь бас хувийн ёс суртахуун, совесть гэж юм байдаг биз дээ. Зохиолоо зохиолоо гэхэд бүүр хэрээс хэтэрсэн “улаан малгайтын” үлгэр зохиочихдог нь юу вэ дээ.

-Нээрээ саяхан Дуэт-Дуэль шоу өндөрлөсөн, Алтаншагай та хоёр түрүүлсэн байх аа, хэзээ Хайнань явах гэж байна?
Хайнань явна аа. Тэгэхдээ хэзээ гэдэг нь арай тодорхой болоогүй байгаа. Маргааш Улаанбаатар зочид буудалд ялагчийн шагнал гардуулах хүлээн авалт болно гэсэн. Шоуны төгсөлтийн дугаар юм л даа. Тэрэн дээр л тодорхой болно.

-Саяхан өөрийг чинь 20 мянган доллараар нүцгэн зургаа худалдлаа гэсэн мэдээлэл гарсан байсан?
Зургаа авхуулахын хувьд авхуулсан. Монгол контенттэй гэрээ байгуулаад зургаа авхуулсан байгаа. Удахгүй зурагнууд маань гарна. Гэхдээ 20 000 мянган доллар энэ тэр гэсэн ямар ч яриа өгөөгүй. Монгол контенттэй байгуулсан гэрээний талаар би хэнд ч хэлээгүй, хэлэх ч үгүй. Энэ бол зөвхөн Монгол контент болоод миний л хувийн зүйл. Үгүй тэгээд яахав дээ. Энд нэг аз жаргалтай бүсгүй инээд алдаж алхаад л, суваг солингуут Нара яриад л, хийж бүтээгээд, олны хараанд байгаад байгаа болохоор л хүнийг ингэж худал үнэн ярьж бичдэг байх л даа. Гэхдээ энэ бол арай хэтэрнэ ээ. Би бусдад нь эмзэглээд байдагүй юм энэ удаа бол арай л хэтэрхий байна.

-Тэгвэл та энэ ташаа мэдээллийн хариуд ямар арга хэмжээ авах гэж байна даа?
Ямар ч байсан ухаан алдах дөхөөд байгаа ээж дээрээ очьё. Хуулийн зөвлөхтэйгөө ярилцъя. Зөвөлгөө авъя. Яадаг ч байсан би энэ “шар сонин”-г зүгээр орхихгүй. Хариуцлага хүлээлгэнэ. Өмнө нь би иймэрхүү мэдээллүүдэд эмзэглээд байдаггүй байсан. Энэ удаад бол үнэхээр бухимдалтай байна.

Ор үндэсгүй, гүтгэлгийн шинж чанартай мэдээ гарсанд цочирдсон дуучин бүсгүй өөрийн хичээллүүлдэг бүжгийн дугуйлангийхаа цагийг хойшлуулаад ирж залруулга ярилцлага өгсөн юм. Шавь нар нь хүлээж байсан болохоор яараад илүү олон зүйл ярилцаж чадсангүй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.