Хүмүүс: Хашбаатар Цагаанбаатар | Ш Гүрбазар | |
Шилдэг бүтээлийг шалгаруулдаг "Алтан өд" наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн билээ. Наадмыг яруу найрагч Ш.Гүрбазар хөтөлсөн юм. Харин энэхүү наадмын нэгэн сюрприз нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаагар шүлэг уншсан явдал байлаа. Гэхдээ тэр өөрийнхөө зохиосон шүлгийг уншсан нь тийм ч таатай сэтгэгдлийг төрүүлээгүй гэнэ. Тэр ч бүү хэл түрүү өдөр нь болсон "Болор цом" наадамд айргийн тавд багтаж чадаагүйдээ бухимдуу байсан Ш.Гүрбазарыг "Чи хөтлөгч юм уу би хөтлөгч юм уу" гэж ундууцахад хүргэсэн аж. Харин түүнийг ингэж ундууцаж байх хооронд хойно суусан хэсэг найрагчид "Энэ Цагаанбаатар чинь биднийг ажилгүй болгох нь уу даа" гэжээ. Найрагчид цугласан газар найрагч болох гэж зүтгэсэн Цагаанбаатар ийнхүү хөгөө хөлдөө чирэх нь тэр.
Б.ЖАРГАЛ /НИЙСЛЭЛ ТАЙМС/