Авлигатай тэмцэх газрынхан нисэхээс "бодон" унагаж, прокурор цулайж байна

2010/01/14
Share |
Хүмүүс:
Авлигатай тэмцэх газрынхан нисэхээс

Төрийн мөнгийг хувьдаа завшигчид замаа алдсан. Тэд баригдсан ч шийтгэл авдаггүйн ийм нэг нууц байдаг юм байна. Иргэний нисэхийн Ерөнхий газар. Энэ бол Засгийн газрын нэг агентлаг. МИАТ компани. Энэ бол мөн л бүхэлдээ төрийн өмч. Энэ хоёрын дарга болно гэдэг үе үеийн авлигачдын мөрөөдөл. Даваа, Батдэлгэр гэдэг хоёр даргыг Авлигатай тэмцэх газар, Прокурор хоёр яг онилоод бүүр гартаа хийж аваад байна. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд эрэн сурвалжилж авлигачдыг олчихдог юм, уг нь. Энэ хоёр даргын тухай мөн ч их материал хэвлэлээр гарсан төдийгүй телевизүүдийн ч уншлага болсон. Манай цагдаа, авлигатай тэмцэх газар, прокурорууд сүүлийн үед сонин их уншдаг болсон байна. Юм л бол авлигачдын тухай бичсэн, мэдээлсэн сонинг уншаад улаан, цэнхэрээр нь зураад суучихдаг болсон гэнэ.

Учир нь иргэд авлигачдын тухай материалаа хуулийнханд биш хэвлэлийнхэнд өгдөг болж. Энэ уг нь эрүүл механизм. Гэтэл хуулийнхан хэвлэлээр гарсан мэдээг авч тодруулбал өөрт унацтайгаар ашигладаг болжээ. Хууль хяналтынхан авлигачдын тухай материалыг сониноос авч шалгахдаа бог, бод, бодон унагах гэж гурав ангилан нэрлэдэг байна. Учрыг лавлавал, “бог” гэдэгт сум багийн засаг даргаас авахуулаад төрийн жижигхурган дарга нарын идсэн жижиг мөнгө ордог учраас тоодоггүй хаядаг гэв. “Бод” гэсэн дунд зэргийн ангилалд дүүргийн засаг даргаас эхлээд дунд зэргийн “хулгайч”-ууд ордог учраас заримыг нь авч, заримыг нь хаяна. Харин “бодон” гэдэг ангилалд сайд, эрхэм гишүүд, түүнчлэн сайдаас илүү унацтай агентлагийн дарга, улсын том үйлдвэрийн захирал орно. Цагдаа, авлигатай тэмцэх газар, прокурорууд сонины мэдээг уншаад өнөө бодонгийн “ан”д гарна. Дуудаж авчраад шалгана, хянана гэж байцаана.

Гэлбилзсэн гэмт авлигачид төрийн өмнө шалчийлгүй яахав. Айж сандарсан авлигачдыг төрийн нэр барьж айлгаснаа аяархан бууж өгч, “мөлжиж” гардаг байна. Мөнгөтэй авлигачдад санал . гавииа. Хэргээс мултрах гэсэндээ авлигачид хуулийхны юу санасан есөн хүслийг биелүүлнэ. Хамгийн ойрын жишээ гэвэл, Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга Даваа, МИАТ-ийн захирал Батдэлгэр нар авсан, зөөснөөрөө хэвлэлийн баатар болж, Авлигатай тэмцэх газраас тэднийг шалгаж прокурорт шилжүүлчихээд байна. Өөрөөр хэлбэл, хуулийнхан шинэ оны босгон дээр ИНЕГ, МИАТ компанийн хоёр дарга буюу хос бодонг унагажээ…

Бодонгуудыг хуулийнхан нухдаггүй, зүгээр л айлгаж тал талаас нь, хаа гуянаас нь зулгаадаг юм байна. МИАТ-ийг шалгаадахсан чинь цаана нь хуучин МИАТ-т ажиллаж байсан, одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлд дээгүүр албанд байгаа, Ардчилсан намын томчуудын сүрхий найз Хурд гэнэ үү нэг нөхөр гарч ирээд улаан цээжээрээ хамгаалав. Дээрх хос бодонгийн хэрэг авлигатай тэмцэх газарт шалгагдаад улсын прокурорт Цэрэнбалтав гэв үү иймэрхүү нэртэй прокурор бодонгоос хувь хүртэх аз таарчээ. Тэртэй тэргүй тэр прокурор дийлэхгүй юм чинь “бодон”-гоос зулгаалцаж таараа. МИАТ-т өөрийн хүнээ тавиулж, үдэш оройгүй МИАТ-ийн томчуултай зугаалж яваа дуулдана. Зам тээвэр аялал жуулчлалын яам ч гэж нэг газар бий. Ерөнхий сайд ч гэж хүн бий. Авлигатай тэмцэнэ тэж гарч ирсэн Ерөнхийлөгч гэж бас нэг хүн бий. Эд ч гэсэн бодонгоос хүртэлцдэг юм болов уу. Ядаж хариуцлага тооцохгүй юм. Ббдон гахай унагасан анчин нэг өвлийн хоолтой гэж анчид ярьдаг бол Авлигачдын бодонг унагасан хуулийнхан насны хоолтой болж чадаж байгаа юм бишүү. Дээрх дарга нарын тухай манай сонины өмнөх дугааруудад хангалттай баримтаар бичигдсэнийг уншигчид санаж буй биз ээ

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.