Чиётайкай зодог тайлав

2010/01/14
Share |
Хүмүүс:
Чиётайкай зодог тайлав

Хацү башёгийн өмнө  качекоши хийж чадахгүй бол зодог тайлна гэж мэдэгдээд байсан секиваке Чиётайкай их спортоо орхилоо. Эхний 3 өдрийн барилдаанаас ахмад секиваке нэг ч ялалт авч чадаагүй байсны дээр 9 сард авсан зүүн өвдөгний бэртэл нь зовоож байсан тул ийм шийдвэр гаргасан аж.

”Кайотай хийсэн барилдаанаа өчигдөр хэд хэдэн удаа зурагтаар үзээд цаг нь болжээ гэж би бодсон. Хамгийн сүүлийн барилдаанаа Кайотай хийсэндээ баяртай байна. Өнгөрсөн он жилүүдээ эргээд нэг харахад надад харамсах зүйл огт алга.  Цаашид дэвжээ удирдаж залуу бөхчүүдийг бэлдэх талаар хичээж ажиллах болно ” хэмээн Чиётайкай хэвлэлийн бага хурлын үеэр өгүүлжээ.

Энэ жил 34 нас хүрэх Руйжи Хирошима 1992  онд мэргэжлийн сумод элсэн орж 1999 онд мэргэжлийн сумо бөхийн том цолнуудын нэг Озеки цолонд хүрсэн юм. Тэр цагаас хойш өдийг хүртэл Чиётайкай озеки цолоо алдалгүй амжилттай хамгаалж ирсэн бөгөөд хамгийн удаан хугацаанд озеки цолтой барилдсан бөхчүүдийн тоонд багтдаг юм. Мэргэжлийм сумод нийт 18 жилийг өнгөрүүлэхдээ Чиётайкай макүүчи зиндаанд 3 удаа, журю зиндаанд 2 удаа түрүүлж, 771-524-115 гэсэн амжилтыг үзүүлсэн байна.

Хацү башёгийн 4 дэх өдрийн барилдаанд манай бөхчүүдээс Моконами-Асасекүрюү, Тамаваши – Шотенро нар хоорондоо оноолт таарсан. Мөн озеки Харүмафүжи башёгийн анхны ялагдлаа амссан байгаа. Тэмцээнийд одоогийн байдлаар нэг ч унаагүй Асашёорюү, Хакухо, Кисеносато, Какизое гэсэн бөхчүүд тэргүүлж байна. Ингээд та бүхэнд өнөөдөр болсон барилдааны дүнг хүргэе.

Sportnews

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.