"Universe best song"-2010 шоуны бүртгэл эхэллээ

2010/01/15
Share |
Хүмүүс: Б Солонго |  Цэлмүүн | 

UBS телевизийн зохион байгуулсан “Universe best songs”-2009 олон улсын анхдугаар фэстиваль телевиз үзэгчдийн таалалд нийцсэн шилдэгийн шилдэг шоу нэвтрүүлэг болж чадсан билээ. Өнгөрсөн тэмцээнээс сэтгэл гонсгор үлдсэн зарим нэг оролцогчид болон амжиж бүртгүүлж чадаагүй залуус 2010 оны шоуг тэсэн ядан хүлээж байгаа нь тодорхой. Тэгвэл жил бүр уламжлал болгон зохион байгуулах энэхүү шоу нэвтрүүлгийн 2010 оны бүртгэл энэ сарын 10-аас эхэлсэн гэнэ шүү. 16-гаас дээш насны, дуулж бүжиглэх сонирхолтой, тодорхой хэмжээний гадаад хэлний мэдлэгтэй, урьд өмнө хэрэг төвөгт орооцолдож байгаагүй залуусын хувьд 01 сарын 31 хүртэл энэхүү шоуны үүд хаалга нээлттэй байгаа. Өөрийгөө сорих, авъяасаа нээх чин хүсэл эрмэлзэлтэй залуусын хувьд өнгөрсөн жилийн шоу нэвтрүүлэг бодит боломжийг нээж өгсөн билээ. Төслийн хоёр дахь шат болох “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл уран сайхны кино ч “Universe best song”-ийн фэнүүдийн хувьд сүпер сюрприз болж чадсан. Энэ оны шинэ шоунд ч бас төслийн хоёрдугаар шат байгаа тухай зохион байгуулагчид ярьж байсан удаатай. Харин дахин мюзикл байхгүй гэсэн шүү. Эцэст нь хэлэхэд оролцохоор шийдсэн танд өндөрөөс өндөр амжилтыг хүсье.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.