Монгол улс ЦААЗЫН ЯЛГҮЙ орон боллоо

2010/01/15
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Монгол улс ЦААЗЫН ЯЛГҮЙ орон боллоо

2011 онд тохиох манай улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсны 100 жилийн түүхт ойд барьж буй монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бэлэг өчигдөрхөн чуулганы хуралдаан дээр задарлаа. Эрх чөлөөт, тусгаар тогтносон монгол улс их ойгоороо цаазын ялгүй, “цагаан” орон болох ёстойг Элбэгээ ерөнхийлөгч онцолж байна. Их олон хүнийг эргэлзүүлж буй ерөнхийлөгчийн энэ санаачлага төдий хэрийн хүнийг баярлуулж, мөн төдий хэрийн хүнийг айлгаж байгаа нь ойлгомжтой. Цаазаар авах харгис ялыг халснаар онц хүнд гэмт хэрэгтнүүдийг 30 жилийн онцгой чанга дэглэмд ял эдлүүлж байх аж. Дэлхийн олон орнууд энэ замыг сонгосон байдаг. Ерөнхийлөгчийнхөө энэхүү санаачлагыг намын бүлгийн гишүүд нь алга ташин дэмжсэн бол эрх баригч намынхан байр сууриа илэрхийлээгүй юм. Эрхэм ерөнхийлөгч маань уг нь эх орноо цаацаар авах ялаас татгалзах ёстой шалтгааныг найман бүлэг, хоёр онцгой нөхцлөөр тодорхой тайлбарласан. Магад ерөнхийлөгчийн маань зөв байх. Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм шүү дээ. Гэхдээ л... эргэлзэж  байна...  бас эмээж байна. Өнгөрсөн оны өршөөлийн хуулийн үр дүн хаашаа эргэлээ дээ. Юутай ч өнөөдрөөс эхлэн монгол улс дэлхий дахинд цаазын ялаас түр татгалзсан орон болж хувирлаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jidkoias Øèøêè àê47 â Ïåðåñâåòå Êóïèòü Ìåòàìôåòàìèí â Êèðîâå Êóïèòü mdma â Ñóäàê Êóïèòü çàêëàäêè ñòàô â Êàìûøëîâå Нарко сайты где можно купить Çàêëàäêè ìåòàìôåòàìèí â Ëåíèíñêå Êóïèòü çàêëàäêè àìôåòàìèí â Âîëîñîâîì Çàêëàäêè ìåòîäîí â Àëóøòàîñïàðèâàå òñÿ Êóïèòü ñîëü â Ñåãåæå Ðåàãåíò â Òàøòàãîëå Ìàðêè â Ëàêèíñêå Êóïèòü ìåòîäîí â Ïðèìîðñêî-àõòàð
IP:5.188.216.87  2018-02-01 12:00:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.