Баялгийн хараал хэнд ашигтай вэ

2010/01/14
Share |
Хүмүүс:
Баялгийн хараал хэнд ашигтай вэ

Ганзагын наймаачнаас бизнесийн гараагаа эхэлж Монголын толгой баячуудын нэг болсон Х.Баттулга ЗТБХБ-ын яамыг өөрийн хувийн компани шигээ боддог болоод уджээ. Мань эр төрийн ажлыг наймаа панзнаас ялгаж салгахаа больсон нь олон зvйлээс харагдах болов. Оросын олигархиудтай нийлж Тавантолгой-Сайншанд-Чойбалсангийн чиглэлд төмөр зам тавихаар улайран лобби хийх болсон "Женко" сайдын жинхэнэ дvр төрх нь тун увайгvй бас аймшигтай. Увайгvй нь гэвэл тэрээр өмнийн говийн ордуудын баялгийг Оросуудын ашиг сонирхлын vvднээс Владивостокоор дамжуулан тойруу замаар тээвэрлэх хувилбарыг яамныхаа бодлогын төвшинд чухалчилж байгаа атлаа ар хударгаар нь дээрх ордуудаас урагш шууд татах төмөр замыг хятадуудаар тавиулах санамж бичгийг аль эрт vзэглээд амжсан байна. Өнгөрсөн оны долдугаар сард байгуулсан энэ санамж бичигт Монголын төмөр замд хятадуудын нөлөө, оролцоог нэмэгдvvлэх, өмнөд хөршийнхөнтэй хамтарч төмөр замын компани байгуулах зэрэг улс орны эрх ашиг, vндэсний аюулгvй байдалд ноцтой харшилсан олон заалтууд оржээ. Тухайлбал хятадууд манай улсын төмөр замын сvлжээний төлөвлөлтийг хийж гvйцэтгэх, хайгуул, зураг төслийг боловсруулах, барилгын ажлыг гvйцэтгэх зэрэг олон давуу эрхийг эдлэх нь. Мөн Хятадуудад эхний ээлжинд Шивээхvрэн-Нарийн сухайт, дараа нь Тавантолгой-Оюутолгой-Сайншанд-Чойбалсан, Сайншанд-Замын-Vvд, Баруун-Урт-Бичигт чиглэлийн төмөр замыг барих эрхийг Х.Баттулга сайд санамж бичгээр баталгаажуулжээ.

Нарийн сухайт-Тавантолгой, Оюутолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг ч хятадууд барьж байгуулах нь.
Стратегийн ач холбогдолтой байгууламж болох төмөр замыг vндэсний хөрөнгө оруулагчид, vндэсний компаниудаараа бариулж яагаад болохгvй байгаа хэрэг вэ. Тэр тусмаа зуу зуун жилээр ашиглах стратегийн ордуудаас хилийн боомт болон аж vйлдвэрийн гол төвvvд рvv чиглэсэн төмөр замыг хятадуудаар бариулах нь хэний эрх ашигт нийцэж байна вэ.

Хамгийн ноцтой нь дээр дурдсан санамж бичигт Хятад, Монголын хамтарсан төмөр замын компани байгуулах, хятадын тал хамтарсан компанид техник, технологи, барилгын ажлын хөрөнгө оруулалт хийх, харин Монголын тал хайгуул хийн нөөц нь тогтоогдсон уул уурхайн ордын ашигт малтмал ашиглах эрхээр уг компанид хувь нийлvvлэх тухай заалт тусгасан байна. Vvний цаана төмөр замын компанийн нэрээр манай улсын уул уурхайн ордуудад өөрсдийн гараа лав шургуулах гэсэн "дотор санаа" нуугдаж байна. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчээр хятадууд урдаас орж ирж төмөр зам тавиад тvvнийгээ минийх гэнэ. Дараа нь төмөр замын хамтарсан компани гэгчээрээ дамжуулан уул уурхайн ордуудад хувь эзэмшиж, оролцоогоо нэмэгдvvлээд уул уурхай бас минийх гэх нь. Ийм боломжийг өмнөд хөршийнхөнд найр тавин олгохоор санамж бичиг vзэглэсэн нь Х.Баттулгын ээлжит бизнес, хувийн ашиг сонирхлынх нь илрэл гэхээс өөр аргагvй.

Энэ мэтээр "Женко" сайдын жинхэнэ дvр төрх эхнээсээ илэрч эхэлжээ. Тvvний улайран хамгаалаад байгаа Оросоор тойрч төмөр зам тавих хувилбар нь ч мөн л мөнгө vнэртvvлсэн лобби гэдгийг нийгэм хэдийнэ мэдэх болсон. Тэрхvv төмөр зам тавих маршрутынх нь дагуу олон мянган километр аялж сурвалжлага хийсэн сэтгvvлчийг Х.Баттулга сайд дарамталж сvрдvvлсэн нь тvvний аймшигтай дvр төрхийн илрэл. Увайгvй, увайгvй дээрээ юу ч хийхээс буцахгvй болтлоо улайрсан энэ эрхэм сvvлийн vед мөнгөөр бvхнийг шийдэж, хvссэнээ биелvvлнэ гэж боддог болжээ. Эцэстээ мэргэжлийн ажлаа хийж байгаа сэтгvvлчийг дарамталж, дөрөв дэх засаглалын хараат бус байдалд бvдvvлгээр халдаж байна. Өөрийн сонин, телевизтэй, олон охин компанитай, салбар бvрт хөл гараа дvрсэн олигархи сайд Монгол Улсын төмөр замыг Орос, Хятадын дундаас олз олох өгөөш болгон ашиглаж, мөнгө хvvдийлж сууна.

С.ГОМБО //

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop êóïèòü çàêëàäêó ìèêñ КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в ЖирновсРºÐµ Порошки ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР¸ закладкР¸ соли в мск БаклофеР½ и амфетамР¸Ð½ Купить Шишки ак47 в Северск Как открыть пах Фракция выброса сердца: норма, особеннР¾ÑÑ‚Ð¸ показатРµÐ»Ñ, Ð²Ð¾Ð·Ð¼Ð¾Ð¶Ð½Ñ ‹Ðµ отклонеР½Ð¸Ñ Купить Гашиш в Ишимбай ñêîðîñòü ýéôîðèÿ çàêëàäêè бошки в Туймазы Как Ð¸Ð¼Ð¿Ð¾Ñ€Ñ‚Ð¸Ñ €Ð¾Ð²Ð°Ñ‚ÑŒ закладкР¸ в тор браузерРµ Соль в Кашине Гашиш в ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐºÐµ купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в СергиевРµ Посад-7 АмфетамР¸Ð½ и задержкР° Куплю паспорт РФ на другого человекР° ЗакладкР¸ марки в ЛюдиновРµ ñîëü ÷åðåç çàêëàäêó Купить Гречка НовочерРºÐ°ÑÑÐº Купить Гашиш в Самара ЗакладкР¸ тюмень соль ЗапрещеР½Ð½Ñ‹Ðµ Ð¿ÐµÐ´Ð¾Ñ„Ð¸Ð»Ñ ŒÑÐºÐ¸Ðµ сайты Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Ð”Ð·ÐµÑ€Ð¶Ð¸Ð½Ñ ÐºÐµ Реагент в Клине Купить закладкР¸ экстази в КалининР³Ñ€Ð°Ð´Ðµ ЗакладкР¸ экстази в ЗаволжьРµ çàêëàäêè íà çèìó ñ ãðèáîâ ðåöåïòû ЗакладкР¸ спайс россыпь в ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐºÐµ Стаф в МагнитоР³Ð¾Ñ€ÑÐºÐµ ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в НарткалР° MDMA в СолнечнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐº-2 КИСЕЛЬ АЛЬТА СПАЙС МАЛИНА Г БРИКЕТ Купить закладкР¸ кокаин в ЛахденпР¾Ñ…ÑŒÐµ Купить Первый Можайск Купить Витамин ЗаволжсРº
IP:193.93.192.107  2018-01-23 07:00:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.