Улаанбаатар хотод 20 баллын хүчтэй газар хөдөлнө гэж отог бөө зөгнөлөө

2010/01/15
Share |
Хүмүүс:
Улаанбаатар хотод 20 баллын хүчтэй газар хөдөлнө гэж отог бөө зөгнөлөө

Монголын нийслэл Улаанбаатарт амьд амьдрал үгүй, орхигдсон утаандаа идэгдсэн хот гэдгийг отог бөө Эрдэнэчимэг хэллээ. Түүний хэвлэлийн хурал зарлах болсон шалтгаан сэрэмжлүүлэг хүргэх гэсэнтэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт 20 баллын хүчтэй газар хөдөлж ТЭЦ 4 дулааны цахилгаан станц нурах болохоор тэр гэлээ. Учир нь манай дулааны цахилгаан станцуудын байрлаж байгаа хөрс нь суурьшмал биш угаагдах боломжтойгоос нурах магадлал өндөр гэдгийг анхаарууллаа. Түүний зөгнөснөөр, Улаанбаатарт газар хөдлөх дохио маргааш илрэх учиртай гэнэ. Маргааш 11 минут 8 секундын хугацаатай хагас нар хиртэж энэ үеэр хэзээ газар хөдлөх дохио ирнэ гэдгийг санууллаа.

Тэрээр өмнө нь 2008 оны 8 сард болсон газар хөдлөлт, эйч1 эн1 вирусын дохиог ч мэдэж байсан гэнэ. Гахайн ханиад гэж нэрлэгдсэн энэ вирус 1957 оны үеэс эхлэлтэй гэлээ. Үүний дараа ямаан вирус ирнэ гэдгийг анхаарууллаа. Нийтдээ 29 удаа хэвлэлийн хурал хийж хүмүүст сэрэмжлүүлэг түгээж байсан ч түүнд нэг ч удаа итгэж сонсоогүй гэнэ. Засгийн газарт хандаж бүх хүндээ нэхий дээл, эсгий гутал тавьж өгөхийг ч шаардаж байжээ. Түүний хэлж байгаагаар 3 шашин унаж этика үлдэнэ гэсэн Вангагийн зөгнөл амьдралд хэдийн хэрэгжээд эхэлчихсэн. Үүнтэй адилхан мөстлөг эхэлж дэлхий нийт хасах нэмэх 60 градуст амьдрах үе ойртчихсон гэж тайлбарлалаа. Хулгана жилд хулмалзаж, бар жилд бахирч, үхэр жилд үймэлдэнэ гэсэн үгийг тэрээр зүгээр нэг хэлээгүй гэдгийг сануулж байсан. Өөрийгөө оюун ухааны хомсдолгүй, нэрд гарах гэсэн хүслээр энэ хурлыг хийгээгүй гэдгээ байнга сануулсаар байсан юм. Эмх цэгцтэй баримт дэлгэн ярих түүний яриа үнэхээр үнэн байх аваас тун удахгүй Тэц 4 нурж Улаанбаатарт 20 баллын хүчтэй газар хөдлөх нээ

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.