Түүхийг гуйвуулсан түүхэн кинонуудаа үзсээр байх уу

2010/01/16
Share |
Хүмүүс:
Түүхийг гуйвуулсан түүхэн кинонуудаа үзсээр байх уу

Монгол киноны тvvхэн замнал 1936 оноос эхэлсэн гэж vзэж болно. Учир нь манай анхны уран сайхны кино «Монгол хvv» нэртэйгээр тус онд бvтээгдэж байв. Тvvнээс хойш өдий хvртэл Монгол кино vйлдвэр 212 уран сайхны кино бvтээсэн бөгөөд хамгийн сvvлд «Хааны сvvлчийн хатан» киног 2000 онд бvтээсэн аж. 60 гаруй жилийн турш бvтээсэн 212 уран сайхны киноны 40 гаран нь хувьсгалын сэдэвт тvvхэн кинонууд байгаа юм. Эдгээр кинонууд сайнтай муутай л болсон. Жишээ нь гэхэд монгол кино vйлдвэр 1988 онд «Мандухай цэцэн хатан» киног хийсэн. Уг киноны зохиолыг Ш.Нацагдорж бичиж найруулагчаар нь Б.Балжинням ажилласан байдаг. Мэдээж энэ бол монголчууд бидний бvтээсэн хамгийн сайн тvvхийн сэдэвт кино гээд хэлчихвэл маргаад байх хvн гарахгvй байх.

Дээрээс нь «Хатанбаатар», Цогт тайж» зэрэг киног нэрлэж болох юм. Сайны хажуугаар саар юм бас байдаг нь жам юм хойно муу кино ч бас байгаа. Гэхдээ киноныхоо хувьд муудаад байгаа юм биш. Ганцхан тvvхийн бодит vнэнийг илт гуйвуулсанд л байгаа юм. Уран сайхны кинонд уран сайхан, нэмэлт дvр, чиг шугам гэж байлгvй л яахав. Гэхдээ нэгэнт л тvvхийн сэдэвтэй кино хийх гэж байгаа бол тvvхээ гуйвуулж болохгvй л баймаар. Их жанжин Д.Сvхбаатарын тухай голлон өгvvлэх «Өглөө», «Тэмцэл», «Сvхбаатар» зэрэг киног дурьдаж болно. «Өглөө» киног 1968 онд монгол кино vйлдвэр бvтээж байсан байна. Уг киноны зохиолыг Л.Ванган, Ч.Чимэд нар хамтран бичиж Жигжид найруулагч найруулж байжээ. Тvvнээс гурван жилийн дараа буюу 1971 онд уг киноны хоёрдугаар ангийг «Тэмцэл» нэртэйгээр хийсэн байна. Энэ кинонд 1921 оны ардын хувьсгалын тухай өгvvлдэг боловч Сvхбаатар жанжины тухай илvv их, эерэг талаас нь гаргаад бусад хувьсгалын төлөөлөгчдийг тун бага, зарим нэгийг нь эсэргvv дайсан мэтээр харуулсан байдаг. Хэнийг вэ гэвэл ардын хувьсгалын гол төлөөлөгчид болох Д.Бодоо, С.Данзан дээрээс нь Богд байгаа. Яг vнэндээ энэ хvмvvс 21 оны хувьсгалыг голлон хийсэн. Гэтэл манайхан тvvхэн сэдэвт кинонууддаа Богд гэгээнээ ард тvмнийг мунхруулагч, Д.Сvхбаатар жанжиныг хорлосон, садар самуун явдалтай байсан мэтээр дvрсэлдэг. Мөн хувьсгалыг голлож хийсэн хvмvvсийнхээ тухай vнэн зөвөөр харуулаагvй нь нэг намын дарангуйлал хэт тогтсон, мөн орос улсын бодлогод хэт автсан байсных биз. Энэ мэт кинонууд бvтээгдсэн цагаасаа авхуулаад 40-өөд жил гарч байгаа. Өдгөө ч гэсэн «Цагаан сар», «Улс тунхагласны баяр», «Наадам» гээд тэмдэглэлт баяруудаар гарч л байдаг.

Кино гэдэг хvний сэтгэхvйд нөлөөлөхvйц асар хvчтэй урлаг юм. Тэр дундаа хvvхдийн сэтгэхvйд илvv нөлөөлнө. Багаасаа ийм кино vзэж өссөн хvvхэд тvvхээ vнэн зөвөөр нь мэдэх нь юу л бол. Зөвхөн киногоор ч зогсохгvй Монголын томоохон романуудад Д.Сvхбаатарыг Ленинтэй уулзсан мэтээр дvрсэлсэн байдаг. Тэгээд ч зогсохгvй өнөөх зохиолууд нь арван жилийн хvvхдvvийн уран зохиолын хичээлийн программаа өчнөөн жил орж явсан. Одоо ч мэр сэр байж л байгаа. Нэгэнт бичээд бvтээчихсэн хойно устгаад хаячих хэцvv л байх. Гэхдээ төр засгаас энэ тал дээр анхаарч чадалтай уран бvтээлчдэд хөрөнгө мөнгийг нь гаргаж өгөөд тvvхэн сэдэвт кинонуудаа дахиж хийвэл нэг их буруутаад байхгvй байх. Аргаа бараад дахиж кино хийж чаддаггvй юмаа гэхэд тvvхийг гуйвуулсан кинонуудаа байн байн гаргаад байхаа болих хэрэгтэй. Тvvхээ мэдэхгvй хvн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэсэн vг байдаг. Гэтэл бид чинь тvvхээ гуйвуулсан кинонуудаа шимтэн vзсээр бvгд сармагчин болж дуусч байгаа юм биш vv.

Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.