Жавхлан "зэвсгээ" бэлдлээ

2010/01/18
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Жавхлан

Нийтийн дууны ханхүү маань сүүлийн үед үндэстэнийхээ уламжлал соёлыг аварч үлдэх их үйлсийн төлөө ташуураа далайж үл ойлгогдох хачин араншин гаргаж эхэлсэн нь олон хүний хувьд элийрэл болж хувираад байгаа. Уг нь уран бүтээлч хүний байр суурь гэдэг дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байдаг эд. Тиймдээ ч улс төрд хөл тавьсан цагаас нь л ард түмний хайртай дуучин залуугийн нэр хүнд тоосонд дарагдаж эхэлсэн. Гэтэл залуу гавъяат Жавхлан маань өнөөх л янзаараа зөрж давхисан хэвээр. Гэр барьж, морь унан, гоонь амьдрахаар шийдээд байгаа тэрээр “Хөх монголын дэг жаяг” нэртэй цоо шинэхэн сонингоороо их үйлсээ эрчимжүүлж эхэлсэн гэнэ шүү. Сэтгүүл зүйн салбар ч нэг шинэ сэтгүүлч, нэг шинэ сонин хоёроо өлгийдөн авч байна хэмээн хүндэтгэлтэйгээр цуурч байна. Сонин юм шүү. Авъяаслаг ард түмний хүү юуны учир ийн муйхарлах болсон нь үнэндээ гайхмаар. Магад түүний энэ хэнээрхэл ирэх сонгууль хүртэл идэвхитэй үргэлжлэх биз. Ер нь тэгээд тэртэй тэргүй 76 ямаа л төрийн ордонд майлж суудаг юм биш үү. Тэгээд яахав дээ ганц зөв хоолойтой ямаа нэмэгдэнэ л биз. Муу нь юу байхав. Би хувьдаа памперстай гавъяатаа харин ч хүмүүнлэг парламентч болно гэж бодоод байгаа шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.