Бизнесийн удирдлагын магистрант маань хуульч болохоор шийджээ

2010/01/18
Share |
Бизнесийн удирдлагын магистрант маань хуульч болохоор шийджээ

Хийморьлог гэр бүлийн өрхийн тэргүүн, монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин түүнийг олимп, дэлхийн хос медаль, сайхан эхнэр, хөөрхөн хүү гээд чимж явдаг олон зүйл байх. Тэр дундаа амжилт од нь алгандаа багтаж ядсан хүчирхэг монгол залуусын үлгэр жишээ Цагаанаа маань баргийн хүний өмнө барьц алддаггүй, тун ч хэлэмгий доломгой нэгэн. Эр бяраараа байлдан дагуулсан, бүдүүн хадуун, бөх залууг тийм цэцэн цэлмэг хэмээн төсөөлж байсан хүн үгүй. Олныг алмайруулсан түүний энэ чадвар нэлээд хэдэн жил сургууль соёлын мөр хөөж буйтай нь холбоотой биз. Яггүй найрагч баатар маань Биеийн тамирын сургуулиа төгссөний дараа Бизнесийн удирдлагын чиглэлээр ХУИС-ийг төгсөөд одоо магистерт сурч байгаа гэсэн шүү. Сурч боловсрохыг эрхэм зорилгоо болоод байгаа залуу баатар маань магистраа хамгаалаад л шууд МУИС-ийн Хуулийн ангид суралцахаар төлөвчихөөд байгаа дуулдана билээ. Тиймээс олон гангараатай дэлхийн аваргын маань бас нэг чимэг боловсрол гэчихвэл нэг их хэтрүүлсэн болохгүй биз ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.