XIII зууны Үеийн вааран сав худалдах гэж байсныг илрүүллээ

2010/01/18
Share |
Хүмүүс:
XIII зууны Үеийн вааран сав худалдах гэж байсныг  илрүүллээ

Цуглуулагч О-гоос цөөн асуултад хариулт авлаа.

-Та цуглуулга хийгээд удаж байна уу?
-Би цуглуулагч гэхээс илүү судлаач хүн. Сонирхож цуглуулсан хэдэн юм бий.

-Ваарыг XIII  зууных гэдгийг яаж мэдсэн бэ?
-Олон жил судалж, харж явсан хүн холоос хараад мэддэг болчихдог юм.

-Хамгийн үнэтэй, бас сонирхолтой ямар эд өлгийн зүйл байна?
-Надад алтан ургийнхны таних тэмдэг бий. /Чингис хааны тамганы зурагтай бүсний зүүлт үзүүлэв/.

-Хаанаас авсан бэ?
-Лангуун дээрээс авсан.  

Цуглуулагч иймэрхүү мэдээлэл өгөөд зургаа авахуулахаас татгалзсан. Энэ нь ч  учиртай. Өөрийг нь иймэрхүү зүйл худалдаж авах гэхээр нийлүүлэгчид  нь  үнээ нэмчихдэг гэж тайлбарласан юм.  

Үүнээс өмнө алтан ургийнхны гэж нэрлэсэн  XIII зууны үеийн мөнгөн товруутай дээлийг  хэдэн хүн гурван өрөө байраар солино хэмээн зарлаж, бүр салбарын яамыг нь авах уу гэж явсан сураг дуулдсан. Өнгөрсөн жил Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Шивээ толгой гэдэг газраас олдсон Түрэгийн үеийн ховор дурсгалд тооцогдох хүн чулуу алга болсон.  Шивээ толгойн хүн чулуу одоогоос 1300 жилийн өмнө Монгол нутагт  оршин тогтнож, төр улсаа байгуулж байсан Түрэгийн хаант улсын талаар мэдээлэл агуулсан түүхэн баримт, үнэт олдвор  400-500 кг-ийн жинтэй. Өргөгч тех-ник ашигласан эсвэл олон хүний оролцоотой зөөсөн гэсэн дүгнэлтийг хол-богдох байгууллагууд  гаргасан. Гэтэл хүн чулууны толгойг худалдаж  авна гэсэн зар дуулдаж байв.

Уул уурхай, аж ахуйн ажиллагаанаас үүдэн  түүхийн дурсгал устаж байгааг  бид асуудал болгон дэвшүүлж, олон  нийтлэл, сурвалжлага, мэдээллийг  уншигчиддаа хүргэсэн. Сүүлийн үед түүхийн дурсгалыг авран хамгаалах  тухай хуулийн хэрэгжилт сул, ялангуяа  “Түүхийн дурсгалын   үнэлгээний   хууль” үгүй-лэгдэж байгааг сануулж  мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаач, улс төрчдийн байр, суурийг хүргэж байгаа билээ. Уншигч та ч бас бидэнд хандаарай

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.