Хүмүүс: Beckam David | Beckam Victoria | |
Дэвид, Виктория Бекхэм Холливудын хамгийн их орлоготой хосуудын жагсаалтын өмнөх үзүүлэлтээсээ ухарсан ч өнгөрсөн онд 28 сая фунтын орлого олжээ. Британийн хос 2007 онд Калифорни муж улсын Бевери Хиллст нүүж ирсэн бөгөөд өнгөрсөн онд “Форбс” сэтгүүлээс эрхлэн гаргадаг Холливудын хамгийн их орлого олсон хосын жагсаалтад гуравдугаар байрт бичигдэж байсан ч энэ удаад тавдугаарт оржээ. Тэд баячуудын санхүүгийн библи гэж нэрлэдэг “Форбс” сэтгүүлийн жагсаалтын эхний таван байрт багтсан цорын ганц британи хос юм. Бекхэмийн гэр бүл 2008 оны жагсаалтаар 35 сая фунтын орлого олж байжээ.
Энэ жагсаалтыг дуучин Бионси Ноувлес, нөхөр Жэй-Зигийн хамт 75 сая фунтын орлогоор тэргүүлсэн байна. Жүжигчин Харрисон Форд, найз бүсгүй Калиста Плокхартын хамт 43 сая фунтын орлогоор жагсаалтын хоёрдугаарт оржээ. Жагсаалтын гуравдугаарт Брэд Питт, Анжелина Жоли 33,75 са фунтын орлогоор, дөрөвдүгээрт жүжигчин Уилл Смит, Жада Пинкетт Смит 30 сая фунтын орлогоор тус тус бичигджээ.
Жагсаалтын эхний 10 байрт Эллен де Женерес- Портиа де Росси 23 сая фунт, Том Хэнкс-Рита Уилсон 22 сая фунт, Жим Кэррей-Женни МакКарти 22 сая фунт, Том Круз-Кэйт Холмс 21 сая фунт, Крис Мартин-Гвинет Пэлтроу 20 сая фунтын орлогоор тэргүүлэгчид болжээ.
МОНЦАМЭ