Гаитид амь үрэгсэдийн тоо нэмэгдсээр байна

2010/01/18
Share |
Хүмүүс:
Гаитид амь үрэгсэдийн тоо нэмэгдсээр байна

Гаитид болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа амь үрэгдэгсэдийн тоо 140 иянгад хүрсэнийг албан ёсоор  зарласан байна. Одоогоор 144 мянган хүний ам ь хоргодсоныг албан ёсоор зарлаад байгаа юм. Энэ тухай тус улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын дарга Арад Луи мэдэгдэхдээ одоогийн байдлаар 40 мянган иргэнийг оршуулаад байгаа бөгөөд дахин 100 мянган хүнийг оршуулах ажилд гар бие оролцон ажиллах ёстой гэнэ.

Сүүлийн үед авсан мэдээгээри Гаитид болсон хүчтэй газар аөдлөлтийн уршгаар тус улсын 100 мянган иргэн амь үрэгдсэн байж магадгүй гэж тооцоолж байсан юм. Гэвч үнэн байдал дээр 140 мянга гаруй хүн амь үрэгдэж одоогоор ймь үрэгдсэн хүний тоо тодорхой гараагүй байгаа гэнэ. Газар хөдлөлтөнд амь үрэгсэдийн тоо дэндүү их байгаагаас шалтгаалан оршуулах ажиллагаа бас удаашралтай байна. Шарилууд удсанаас болж цэвэршүүлэх үйл ажиллагаанд бас хүндрэл учирч байна. Нутгийн засаг захиргаанаас мэдэгдэж байгаагаар ойролцоогоор 750 мянган хүн тодорхой хэмжээний хохирол амссан гэнэ. Нийслэл хот Порто Пренсд хохирсон ихэнх хүмүүст сайн дурын тусламжийн байгууллагуудын тусламж одоог хүртэл очиж чадахгүй байгаа юм. Дэлхийн олон улсын байгууллагуудаас тус улсад 10 тэрбум долларын тусламж хэрэгтэй ч энэ хэмжээнд тусламж үзүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай байгааг дурдсан байна. Үүний тулд НҮБ-ын тэргүүн Бак Ги Мон өөрийн биеээр Гаитид очихоо мэдэгдсэн байна. Түүнээс гадна АНУ-ын 10 мянган цэргийн албан хаагч тус улсад урьдчилан очихоор болсон байна. Одоогийн байдлаар гадаадын 20 гаруй улсын аврах багийн хүмүүс Гаитид ажиллаж байна. Аврах багийнхан тус улсад ирсэнийхээ дараахан шууд ажилдаа орцгоожээ. Газар хөдлөлт болсоноос хойш Францын аврагчид АНУ-ын 7 иргэнийг нурангинаас гаргаж авч чаджээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.