Ц. МЯНГАНБАЯР ГАДУУР БАЙЦААГДАХ ЭРХ ХҮСЧЭЭ

2010/01/19
Share |
Хүмүүс:
Ц. МЯНГАНБАЯР ГАДУУР БАЙЦААГДАХ ЭРХ ХҮСЧЭЭ

Түүнийг хэзээ дуудна, тэр цагт нь очиж мэдүүлэг өгч шалгуулах үүрэгтэй. Гэхдээ гадуур байцаагдах эрх нь нээлттэй байдаг гэнэ. Учир нь өнөөдөр түүнийг буруутай гэсэн нотолгоо гараагүй учраас тэр. Өнөөдрийн хувьд улсын мөрдөн байцаах газар Мянганбаяртай холбоотой зээлийн материал, банк санхүүгийн тайлан тооцоог судлах ажил үргэлжилж байна. Ерөнхийдөө банкны асуудал цаг хугацаа их шаарддаг учраас шалгах ажил удааширч байгаа мэт санагдаж байж магадгүй гэж мэргэжлийн байгууллагаас хэлж байна.

Чанаргүй зээл авсан уу, энэ зээлийг гаргах үндэслэл банкны удирдлагуудад байсан уу гээд ар араасаа хөвөрсөн олон асуултын хариу шалгалтын явцад тогтоогдоно. Шалгана гэдгийг Мянганбаярт мэдэгдсэн. Гэхдээ хэзээ яаж гэдэг нь тодорхой биш байна. Өнөөдрийн хувьд гадуур тархаад байгаа 2 банктай холбоотой гэсэн мэдээллийн мөрөөр түүнийг цагдан хорих боломжгүй гэнэ. Ерөнхийдөө Анодтой холбоотой хэрэг өнгөрсөн оны намраас өрнөсөн ч шийдэгдсэн зүйл алга . Банкны ТУЗ-ийн гишүүн Уламбаярыг АНУ-аас авчирч Ганц худгийн урьдчилан саатуулах төвд хорьсон. Энхтөр, Даваа нарын асуудлыг ч хянаж шалгах ажил үргэлжилж байгаа гэлээ. Түүнийг Анод болон Зоосоос 160 гаруй сая ам доллар буюу 205 тэрбумын зээл авч хугацаанд нь эргэн төлөөгүй гэж үздэг. Гэхдээ үүнийг нотлох баримт байхгүйгээс үүдэн тайлан тооцоог нэг бүрчлэн тулгах ажил үргэлжилж байна. Банкны хэрэгт дан ганц хууль хүчнийхэн ч биш мэргэжлийн банкир, нягтлан бодогчдыг оролцуулдаг. Чухам энэ шалтгаанаар хэргийн явц удааширч байж мэдэх юм

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.