"Нарантуул" зочид буудлаас үсэрч амиа хорложээ

2010/01/19
Share |
Хүмүүс:

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших “Нарантуул” зочид буудлаас хvн vсэрч амиа хорлосон хэрэг өнгөрсөн ням гаригт гарчээ. Уг мэдээллийн дагуу тус газрыг зорьсон юм. Баруун дөрвөн замд байрлах “Нарантуул” зочид буудлыг нийслэлчvvд андахгvй мэднэ. Хазгай баригдсан гэх мэт хэл амтайхан боссон эл барилгад vйлчилгээний зориулалттай хэд хэдэн газар ажилладаг.

Нэгдvгээр давхартаа кофе шоп, гурав, арванхоёрдугаар давхарт нь ресторан ажилладаг. Амиа хорлосон этгээд хамгийн дээд давхарт буюу арванхоёрдугаар давхарт байх “Le soleli” хэмээх рестораны цонхоор vсэрчээ. Ням гаригийн өдрийн 14.40 цагийн орчимд энэ хэрэг болсон байна. Амиа хорлосон залуу 20-25 орчим насных байжээ. “Le soleli” ресторан нь урагшаа харсан цэлгэр том вакум цонхтой аж.

Тийм цонхоор хvн багтаж цөхөхгvй аж. Эх сурвалжийн ярьснаар залуу дээрх ресторанд ороод шууд л цонх руу очжээ. Цонх ч нэлээд том онгойж залуу зөөгчөөс тамхи авчрахыг шаардаж хэрвээ vгvй гэвэл би vсэрлээ гэж хашгирчээ. Тэд сандран залууд тамхи аваачиж өгсөн байна. Тэрээр тамхийг асаан хэд хvчтэй сороод юу ч хэлэлгvй vсэрсэн гэнэ. Гэхдээ огт согтууруулах ундаа хэрэглээгvй байсан гэж эх сурвалж ярьсан. Залуу “Нарантуул” төв рvv орох төв хаалга болон лифтний дэргэд унасан аж.

Цогцос унасан гэх газар цусны толбо vлдсэнийг ямар нэгэн шингэн зvйл, бодис цацаж арилгасан байв. Энэ хэргийн талаар рестораны ажилчид мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Уг хэргийг Чингэлтэй дvvргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

О.УРАНТОГОС /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.