Шатахууны үнэ нэмэгдэхгүй, харин ч буурна

2010/01/19
Share |
Хүмүүс:
Шатахууны үнэ нэмэгдэхгүй, харин ч буурна

Цагаан сарын өмнө шатахууны үнэ дахин 100 төгрөгөөр нэмэгдэх тухай мессэж олны дунд тараад байна. Магадгүй энэ сургаар өргөн хэрэглээний барааны үнэ дагаад л нэмэгдэж таарна. Харин үнэхээр шатахууны үнэ Цагаан сарын өмнө нэмэгдэх эсэхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын хангамж зохицуулалтын хэлтсийн дарга Б.Бадарчаас лавлалаа.

-Цагаан сарын өмнө шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг үнэн үү? Албаны хүний хариултыг сонсмоор байна?
-Тийм зүйл огт байхгүй. Шатахууны үнэ нэмэгдэх бус харин ч буурах төлөвтэй байгаа. Тэр бүү хэл Цагаан cap өнгөртөл нэмэгдэхгүй. Албаны хүний хувьд энэ талаар хариуцлагатайгаар мэдэгдмээр байна.

-Та бүхэн нэмэгдэхгүй гэж мэдэгддэг ч дараа нь шатахууны үнэ нэмэгдчихдэг шүү дээ?
-Миний мэдэхээр биднийг шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж мэдэгдсэний дараа үнэ нэмэгдсэн тохиолдол байхгүй. Би л лав мэдэхгүй юм байна.

-Та бүхэн ийм баттай хэлж байгаа юм бол хойд хөршөөс манайд нийлүүлэх шатахууны үнийн санал нэмэгдэхгүй гэж ирсэн юм байна гэж ойлголоо. Ирэх сарын шатахууны нөөц хангалттай байгаа юу?
-Нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл оросууд “Старый Новый год” гээд баярлачихдаг юм. Хоёрдугаар сарын эхээр л шатахуунаа татна. Үнэндээ шатахууны үнэ нэмэгдэх эсэх олон хүчин зүйлээс шалтгаалдаг юм.

-Тийм л дээ. Гэхдээ ирэх сард манайд нийлүүлэгдэх шата-хууны үнэ нэмэгдэхгүй ирэх баталгаа байна уу?
-Би баттай хэлье, ирэх сард шатахууны үнэ нэмэгдэхгүй.

Б.Молор /Улаанбаатар таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.