Н.Болормаа сайдын нөхөр Лханаажав залуухан хүүхнүүдтэй амраглаад завгүй явна

2008/04/19
Share |
Хүмүүс:
Н.Болормаа сайдын нөхөр Лханаажав залуухан хүүхнүүдтэй амраглаад завгүй явна

Сайн ханийн буянаар гэдэс цатгалан, мөр бүтэн яваа хэрнээ ар өврөөр нь сэм сэмхэн тавьж сүр сүлдийг нь гутаагсад цөөнгүй байдаг. Нэн ялангуяа энэ нь эхнэрээрээ тэжээлгэдэг эрчүүдийн хувьд хэвшил болсон зүйл гэхэд хилсдэхгүй. Пионерийн ахлах удирдагчаас эхлээд УИХ гишүүн хүртэл дэвшиж үзсэн БСШУ-ы сайд Н.Болормаагийн нөхөр Лханаажав гэгч ахимаг нэгэн эр бий. Хотын боловсролын газрын даргаар ажиллаж байсан Лханаажав өнгөрөгч жил хөл нь хугарсан сонсогдсон. Хугарсан яс эдгэдэг хойно өдгөө мань эр сайн ханийн буянаар хөл дээрээ зогсчихоод хүүхэн шуухан эргүүлэн хөгөө чирч яваа сурагтай. Мань эр өндөр албан тушаалтай эхнэрийнхээ нэр төрийг бодох нь бүү хэл харин ч нэрийг нь барин эмс хүүхнүүдэд албан тушаал амлан баар, караоке хэсэн зугаацаж байна. Хамгийн сүүлд л гэхэд багш мэргэжилтэй залуухан бүсгүйтэй амраглаж эхэлсэн бөгөөд тун удахгүй өндөр албан тушаалд тавина хэмээн олны нүдэн дээр гуя хасыг нь илж суудаг аж. Тавдугаар сургуулийн ойролцоох орос рестораны Vip room болон нууцлагхан баарууд, зочид буудлуудаар эргэлдэх энэ өвгөжөөр эр ёс бус үйлдлээ эртхэн татаж нэр нүүрээ бодмоор. Лханаажавын хугарсан хөл эдгэрсэн. Харин нэр нь л…

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.