Жижиг Титаник хөлөг аялалд гарахад бэлэн

2010/01/19
Share |
Хүмүүс:
Жижиг Титаник хөлөг аялалд гарахад бэлэн

“Титаник” хөлөг онгоцны алсын удирдлагатай жижигрүүлсэн загвар худалдаанд гарчээ. 1,83 м урт энэ хөлөг онгоцыг 1912 оны дөрөвдүгээр сарын 14-нд мөсөн уул мөргөн живсэн 269,1 метр урт “Титаник” хөлөг онгоцны эх загвараар бүтээсэн байна.

Титаникийн жижигрүүлсэн загвар бүхий хөлөг онгоцыг 1500 фунтээр худалдах бөгөөд гараар урласан 300 гаруй жижиг эд ангиас энэ хөлөг онгоц бүтжээ. Үүнээс гадна тогтуун усан дээр цагт 8 км хурдлах чадвартай аж. Дахин цэнэглэх зай хураагууртай хөдөлгүүр нь гурван цаг ажиллах юм. Жижиг хөлгийн цонх, тавцангийн хаалт, хаалгыг хуванцар материалаар хийсэн бол, гадна тал болон тавцанг царс, улаан зандан, цагаан агч модоор урласан байна.

Онгоцны тавцанг Титаник хөлөг онгоцны эх загвартай адил бүтээж, аврах завь зэргийг байрлуулжээ. Алсын удирдлагаар хэрэглэгчид хөлөг онгоцыг 22 метрийн зайнаас удирдаж болно. Энэ бүтээгдэхүүнийг Нью-Йорк дахь Хаммачер-Шлмеммер компани борлуулж байна.

Дэлхийн зорчигч тээврийн хамгийн том хөлөг онгоц гэгдэх Титаник хөлөг далайд гарсан эхний аялалдаа гараад мөсөн уул мөргөн живж, 1523 хүн амиа алдсан билээ. Титаникийн сүйрлээс амьд үлдсэн хамгийн сүүлийн зорчигч Милвина Дин өнгөрсөн оны сүүлээр 97 насандаа өөд болжээ.

С.Отгонбаяр /МОНЦАМЭ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
elakcrio FWlGrAsvndwhckcybi, [url=http://qgeyzlfovaob.com/] qgeyzlfovaob[/url], [link=http://phrknsjtcbem.com/ ]phrknsjtcbem[/link], http://brwohmcqsonc.com/
IP:5.188.84.151  2019-11-09 17:48:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.