Д.Арвин иргэний нисэхийн мөнгөнөөс сааж гаршчээ

2010/01/20
Share |
Хүмүүс: Дашжамц Арвин | 
Д.Арвин иргэний нисэхийн мөнгөнөөс сааж гаршчээ

Төсвийн хөрөнгөөр халаасаа зузаатгаж, төрөөс тэрбумтанууд хэдэн арваараа төрсөөр… Энгийн иргэд амьдрахын эрхээр арван мянган төгрөг хүрэхгүй эд зүйл хулгайлсныхаа төлөө арван жилийн хорих ял авдаг бол төрөөс төрсөн тэрбумтануудад Монгол Улсын хууль огт үйлчилдэггүй гаж тогтолцоо хэдийнэ бүрэлдсэн. Дайны хажуугаар дажин гэгчээр тэдэнтэй өрсөн хууль тогтоогчид төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдийг дарангуйлан халаасаа зузаатгадаг жишээ цөөнгүй сонсогдох болов. УИХ-д гурван ч удаа сонгогдсон, архаг хууль тогтоогчдын нэгд зүй ёсоор тооцогдох  Д.Арвин тэрхүү дарангуйлагчдын нэгд орж байгаа нь гайхалтай. “Шударга үнэний дуу хоолой” гэдгээ ил цагаан мэдэгдэж, парламентад азаар сонгогдоод, дараа нь жийгддэг эрхмүүдээс огт өөр, бас өөрийн гэсэн барилгын компанитай бизнесмэн эмэг тэйг ийм үйлдэл хийнэ гэдэгт хэн ч итгэхгүй биз. Эрхэм гишүүн сүүлийн арваад жил Иргэний нисэх хэмээх айлын хаалгыг цөөнгүй тогшоод амжсан байна. Ингэхдээ ашиг сонирхол харсан гэмээр үйлд лийг удаа дараа гаргаж байсан аж. Хатагтай Д.Арвин 2002 онд ИНЕГ-т өөрийн хувийн “Нийслэл өргөө” ХХК-иар бариулсан 20 орчим байрыг “шахаж” чамгүй орлого олсон байх юм. Будаг нь ханхалсан шинэ байрны “но” удалгүй илэрч чанарын өндөр түвшинд баригдаагүй энэ барилгад орсон нисэхийн айлууд өнөөдөр эрхэм гишүүнд тун ч сэтгэл дундуур байдаг сурагтай.

Амташсан хэрээ 13 дахина гэдэг шиг 2008 онд Д.Арвин гишүүн ИНЕГ руу дахин утас цохиж Монгол Улсын сүүлчийн хатан, VIII Богд гэгээний гэргий Дондогдуламын тухай кино хийнэ, ивээн тэтгэж өгөөч хэмээн 15 сая төгрөг гаргуулж аваад арилжээ. Үүнийхээ дараа тэрээр дахин утас цохиж “Нийслэл өргөө” компанийн ашиглалтад орсон орон сууцны зургаан байрыг авахыг тулган шаардсан гэдэг. Хэрвээ шахааны бизнесийг нь дэмжихгүй бол удирдлагуудыг нь ажилгүй болгоно хэмээн сүрдүүлж байсан байх юм. Өнгөрсөн жил ИНЕГ-ын даргаар шинэ хүн томилогдоход эрхэм хатагтай хамгийн их нөлөөлсөн гэх бөгөөд түүнийг дарга болмогц Буянт-Ухаа дахь өрөөгөөр нь айлчлаад гарсан байдаг. Ингэхдээ нэгэн телевизийн төлбөртэй ярилцлагын нэг сая таван зуу мянга орчим төгрөгийн төлбөрөө төлүүлж зүүн дөрвөн аймагт хийгдэж байгаа хатуу хучилттай зурвасын тендэрт ялсан компанийнхаа ажлыг дэмжиж тэтгэхийг хатуу сануулаад гарсан гэх. УИХ-ын эрхэм гишүүд ёс зүйгээ умартан аль гайгүй гэсэн аж ахуйн нэгжүүдээ “сааж” амьдардаг болсны нэгэн жишээ энэ

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.