ХУТГАЛЖ ТАНХАЙРЧЭЭ

2010/01/20
Share |
Хүмүүс:
ХУТГАЛЖ ТАНХАЙРЧЭЭ

Ухаанаа алдтал ууж, уурын мунхгаар хамт байсан нөхрөө хөнөөсөн хэрэг өчигдөр гарчээ. СХД-ийн 6-р хороонд байрлах Амьдрах ухаан төвд бүртгэлтэй иргэн Э, Б нар хамт архи уужээ. Хэл амаа ололцож ойлголцож чадаагүйгээс үүдэн 42 настай Б хохирогч Э-гийн зүрхэн тус газар нь хутгалсан байна. Хэргийг НХЭГ-ын 453-р чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч Ариунболд, Эрдэнбаатар нар илрүүлжээ. Шуурхай илрүүлж таслан зогсоож чадсан ч хохирогч Э яаралтай түргэн тусламжийн төвд очоод үүрээр амьсгал хураажээ. Архидан согтуурч танхайрсан хэрэг сүүлдээ хүн амины хэрэг болсон байна. Тиймээс СХД-ийн цагдаагийн хэлтэс хэргийг шалгахаар болжээ. Архинаас үүдэлтэй хэрэг ингээд дууссангүй. Мөн л өчигдөр 22 цаг 40 минутын үед Баянзүрх дүүрэгт танхайн хэрэг гарчээ. Тус дүүргийн 21-р хороо Жамсран уулын өвөр гэх газар хамт архи ууж байсан хоёр иргэн маргааны улмаас хүйтэн мэсээр нэгийгээ гэмтээжээ. 37 настай Б-г 30 настай А гэгч залуу гуян тус газар нь хутгалаад зугтаасан байжээ.

Араасаа хар мөр дагуулсан архитай холбоотой хэрэг буурахгүй байгаа учраас согтууруулах ундаа хэрэглэхдээ хэмжээ хязгаарыг нь тохируулж биеэ зүй зохистой авч явахыг мэргэжлийн байгууллагаас сануулсаар байгаа юм.

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.