Сургуулийн ойролцоо тамхи заруулахгүй

2010/01/20
Share |
Хүмүүс:
Сургуулийн ойролцоо тамхи заруулахгүй

Хорвоог орхигсдын тал хувийн үх лийн шалтгаан нь тамхи юм. Одоогийн байдлаар дэлхий дээр нэг тэр бум гаруй хүн тамхи татаж бай гаагийн дөрөвний нэг орчим нь насанд хүрэгчид аж. Там хины хэрэглээ нь жил бүр таван сая гаруй хүнийг үхэлд хүргэдэг байна. Дэл хийн эрүүл мэндийн байгууллагын судал гаагаар энэ зууны сүүл гэхэд нэг тэрбум хүн тамхинаас болж нас барж магадгүй гэнэ. Эдгээр нас баралтын дөрөвний гурав нь бага болон дунд орлоготой орнуудад тохиол доно гэж тооцоолжээ. Харин Монгол Улсын нийт хүн амын 47 хувь нь тамхи татдаг байна. Үүнээс эрэгтэй 70, эмэгтэй 40 хувь байдаг аж. Манай улс дэлхийн хэмжээнд тамхины хэрэглээгээрээ тэргүүлэх 10 орны тоонд ордог. Мөн тамхинаас үүдэлтэй нас баралтаар хоёрт, архинаас үүдэл тэй нас баралт тавд жагсдаг аж. 2003 оны “Дэлхийн залуучуудын тамхины хэрэг лээний судалгаа”-нд хамрагдсан өсвөр үеийнхний 15.2 хувь нь тамхи татдаг ба тэдний олонх нь 13-15 насан даа тамхи татаж  эхэлдэг байна.

Үүнтэй холбоотойгоор “АДРА Мон гол” олон улсын байгууллагын “Там хины эсрэг төсөл”-өөс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс тэй хамтран 2010 онд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Үүний хүрээнд хэд хэдэн ажлыг зохион бай гуулахаар төлөвлөсний эхнийх нь тамхи худалдаалдаг аж ахуйн нэгж, бай­гуул лагуудад тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам гаргажээ.

Үндэсний статистикийн газрын 2001-2008 оны тоо баримтаар Монгол дахь тамхи үйлдвэрлэлт 2007 онд 1.4 сая, 2008 онд 1.6 сая ширхэг болтлоо өсчээ. Харин дүнсэн тамхины импорт нь 2007 онд 0.1 сая ширхэг хүрэхгүй байсан аж. Гэтэл 2008 онд энэ үзүүлэлт өссөн байна. Үүнээс үзэхэд тамхины үйлд вэр лэлт, импорт жилээс жилд өсч байгаа юм.

Нэг монгол хүнд ногдох тамхины хэмжээ 1995 онд 65.7 сая ширхэг байсан нь жил ирэх тусам өссөөр 2000 онд энэ тоо 1746.2 сая ширхэгт хүрсэн байдаг аж. Статистик тоон баримтаас харахад Монгол Улсын хүн амын тал хувь нь тамхи татдаг гэсэн үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, хоёр хүний нэг нь тамхи татаж байна гэж ойлгож болох юм. Харин үлдсэн хүмүүс нь тамхич дын татаж буй тамхины утаанд хордож байгаа буюу дам тамхидалтад өртөж байна. Ингээд бодохоор монголчууд тэр чигээрээ тамхинд хордож, бас донтож байна гэж хэлж болно. Манай улсад тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлогогүй юу гэвэл үгүй. Төрөөс тамхины татварыг тасралтгүй нэмэг дүүлэх замаар тамхины хяналт, хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тогтвортой санхүүжүүлэх, хүүхдүүдийг тамхинд орохоос сэр гийлэх, тамхины хэрэглээг бууруулах зэрэг олон бодлого барим талж ажил ладаг. Одоо мөрдөж байгаа Тамхины хяналтын тухай хуульд тамхи ширхэг лэн худалдахыг хориг лосон, зар суртал чилгаа ивээн тэтгэх, дэмж лэг үзүүлэх үйл ажил лагаанд хориг тавьсан. Тамхи худалдан авч болох насыг дээшлүүлж 18 бол госон гээд эерэг заалтууд байдаг. Харам салтай нь энэ бүхэн хэрэгж дэг гүй. Иймээс хүн амын дунд тамхидалт ихсэхэд нөлөөлж байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгч дийн хурлын тэргүүлэгчдээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Тамхи худал дах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг баталжээ. Уг журамд заас­наар тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийг үндэслэн дүүргийн Засаг дарга олгохоор болсон байна. Мөн худалдаа, хоолны газрын үйлчилгээний стан дартын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тусгай зөвшөөрөл олгох аж. Тусгай зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь стандарт, чанарын шаардлага хангасан тухай шинжилгээний дүгнэлт тэй там хийг худалдах үйл ажиллагаа явуулах юм. Тусгай зөвшөөрлийг гурван жилийн хуга цаагаар олгох юм байна. Их, дээд сур гууль, ерөнхий боловсролын сур гуулиас 100 метрийн зайд тамхи зарахыг хоригложээ. Мөн баяр ёслол, биеийн тамирын уралдаан тэмцээн, аялал зугаалга, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон хүүхдийн бай гуул­лага, соёл урлагийн газрууд дахь худалдаа үйлчилгээнд тамхи худал дахыг хориглосон байна. 18 нас хүрээ гүй хүнд худалдахыг хориглосон ба шаардлагатай тохиолдолд бичиг барим тыг нь үзэх эрхтэй аж. Худалдаа, үйл­чилгээний газруудад ширхэгээр, гудамж талбайд гар дээрээс худалдахыг хориг лох шийдвэрийг гаргажээ.

Манай улсад халдварт бус өвчнүүд нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. 2008 оны байд лаар хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчнүүд, хавдар, осол гэмтэл, хордлого зэрэг гадны нөлөөнөөс шалтгаалсан эмгэгүүд тооцогддог аж.

Ийм учраас тамхины бүтээг дэхүүний үнийг татварын өсөлтөөр нэмэг дүүлэх нь хэрэглээг багасгах хамгийн үр дүнтэй арга юм. Дэлхийн хөгжилтэй орнуудын татвар өндөр байдаг гэнэ. Харин манай улсын хувьд хөгжиж яваа орон гэдэг утгаараа татвар 25 хувиас доош байдаг байна. Энэ нь тамхидалтыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болж буй юм. Нэг үгээр хэлбэл, тамхины үнийн өсөлт нь там хич дын тоог цөөрүүлдэг бөгөөд тамхиа үргэлжлүүлэн татсан ч өдөртөө арай цөөн тамхи хэрэглэхэд хүргэдэг. Тамхины өндөр татвар нь өсвөр нас ны­хан болон ядуучуудыг тамхи хэрэг лэхээс урьдчилан сэргийлэх, хэрэглээг багасгахад үр дүнтэй байдаг байна. Үнэ өсөхөд залуу хүмүүс болон бага ор лого той тамхичид бусдыг бодвол 2-3 дахин илүүтэй тамхинаас гарч, эсвэл тамхи бага татдаг байна. Учир нь эдгээр хүмүүст тамхины үнийн өсөлт илүү мэдрэгддэг аж.

Т.Дашмаа /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.