ҮНДЭСНИЙ ХУВЦСАА ӨӨРСДИЙН НЭР ДЭЭР БОЛГОЁ

2010/01/21
Share |
Хүмүүс:
ҮНДЭСНИЙ ХУВЦСАА ӨӨРСДИЙН НЭР ДЭЭР БОЛГОЁ

Эртний түүхтэй, өв баялаг уламжлалтай үндэсний хувцсанд Хятадууд санаархаад эхэлжээ. Хөөмийг өмчилж аваад ханахгүй морин хуурыг ч бүртгүүлэх санаа цухалзуулж байсан удаатай. Харин одоо Монгол үндэсний дээл хувцсыг урд зүгийнх гэж бүртгүүлэхээр Юнескод хандаж эхэлсэн сурагтай. 250 гаруй жилийн түүхтэй үндэсний хувцас дээлийг малчин Монголчууд өмсөж хэрэглэдэгээс тариаланчдад яавч тохирохгүй нь ойлгомжтой. Гэлээ гээд түрүүлж бүртгүүлж төрийн бодлогоороо шийдвэл бидний хүч дутах нь мэдээж. Харин ийм байдалд орохгүйн тулд үндэсний хувцсаа хамгаалж хэд хэдэн хүн тэмцэж эхэлжээ. Судалгаа явуулж, материал бүрдүүлж эхэлсэн ч Юнескод иймхэн зүйлээр баталгаа нотолгоо болгож чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс төрийн дэмжлэгийг хүлээж албан ёсны хүсэлт гаргаж бүртгүүлэх материалыг бүрдүүлэлцэж өгөхийг хүсч байгаа юм.

Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал гээд Монгол үндэсний хувцас яах аргагүй Монгол зан заншлыг илэрхийлнэ. Цаг уурын нөхцөл, орчин цагийн иргэншлээр үндэсний хувцасны хэв загвар багахан өөрчлөгдсөн байх талтай ч энэ нь бусдад алдах шалтгаан биш гэдэгт иргэд ч санал нэг байна.

24 үндэстэн ястнаас бүрддэг Монгол Улсын хаана ч очсон дээлийг Монголын үндэсний хувцас гэж хэлнэ. Даяаршлын нийгмийг дагаж үндэсний эртний гэх эд зүйлсээ хэрэглэхээ больсон ч бусдад алдана гэдэг буруу. Тиймээс сар шинэ наадмаар тоотой хэд өмсдөг үндэсний баялаг хувцсаа хамгаалж үлдэхийн тулд үр хүүхэддээ өвлүүлж, өөрийнх гэдгээ баталж бүртгүүлэх шаардлага тулгарлаа

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.