Ерөнхийлөгч ажлын цагаараа цанаар гулгасны учир

2010/01/21
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ерөнхийлөгч ажлын цагаараа цанаар гулгасны учир

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлын цагийн үеэр цанаар гулгаж явсан гэнэ үү? Яах гэж, зугаацах гэж үү, худлаа байлгүй дээ гэж буруутгахаасаа өмнө түр хүлээгээрэй. Манай ерөнхийлөгчид цанаар гулгах зайлшгүй шаардлага гарсан юм байх. Учир нь Давосын уулзалтанд явахтай холбоотойгоор төрийн тэргүүнүүд тэнд цанаар гулгах албан шаардлага гардаг юм байна л даа. Тийм учираас Элбэгээ ерөнхийлөгч албан уулзалтын амин хэсэгт гойд анхаарснаас өөр зүйлгүй аж. Басхүү сэтгүүлчдийн шуурхай мэдээлэлтэйг гайхан, мундаг шүү хэмээн магтаад авсан байна билээ. Харин ард түмэн эрхэм ерөнхийлөгчийн энэ үйлдэлд эсрэг тэсрэг байр суурьтай байна. Хүн л юм чинь амарч, алжаалаа тайлангаа, ажлаа амжуулж бололгүй яах вэ дээ гэх олон хүн байхад гулгаж, хальтирч явахын оронд зуд турханд нэрвэгдээд байгаа ард түмнээ бод хэмээн ундууцах ч хүн байгаа гэсэн. Ер нь ч тэгээд төрийн тэргүүн гээд робот юм уу, зүгээр л хүн шүү дээ зөвхөн зангиатайгаар нь төсөөлж болохгүй ч байж мэдэх. Хамгийн чухал нь эрхэм ерөнхийлөгч маань яалт ч үгүй универсалны байх шаардлагатай гэдгээ л ухамсарлах ёстой байх. Цанаараа ч гулгана, зудандаа ч санаа тавина, уулзалтаа ч хийнэ... энэ чинь л төрийн тэргүүн шүү дээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.