Говь-Алтайд хонь хониныхоо чихийг идэж байна

2010/01/21
Share |
Хүмүүс:
Говь-Алтайд хонь хониныхоо чихийг идэж байна

Манай орны хэмжээнд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг баруун аймгуудаар явж байгаа. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтээр баруун аймгуудын байдал илүү хүнд байгаа гэнэ. Тэд Говь-Алтай аймаг гамшгийн хэмжээнд хүрсэн байна гэж дүгнэжээ. Тус аймгийн төвөөс алслагдсан сумдын малчдын мал хоосдож хонь хониныхоо чих, ноосыг идсээр улаан эрээн арьстай хониор хот нь дүүрсэн аж.

Гэвч нутгийн удирдлагуудын зүгээс малаасаа илүү малчиддаа санаа зовниж байна. 2001-2002 оны зуданд малчид малаа ихээр алдаж сэтгэл санааны хямралд орж есөн хүн амиа хорлож, 57 хүн цусны даралт харваж байжээ.

Амиа хорлосон хүмүүсийн дунд мянгат малчид ч байсан аж. Говь-Алтай аймаг 19 сумтайгаас 13 нь гамшгийн гамшиг хэмжээнд хүрсэн байна. Эдгээр сумдад нэг шөнийн дотор, 400-500 мал цасанд дарагдан хорогдож байгаа болохоор сүүлдээ албан бусаар ч хорогдож байгаа малын тоогоо гаргаж чадахгүйд хүрчээ. Холбоо барьж чадахгүй байгаа суурь өрх олон байгаа нь ч үүнтэй холбоотой. Тус аймаг нь сэрүүн уур амьсгалтай бүсэд оршдог учраас тавдугаар сард ч цасаар шуурч байдаг гэсэн. Тиймээс гамшгийн байдал удаан үргэлжлэх магадлалтай байгаа юм.

Олон улсын улаан загалмайн хорооноос ажлын хэсэг манай улсад томилогдон ирсэн байгаа юм. Тэд гамшгийн байдалд хүрсэн аймгуудад мониторинг хийхээр маргааш явах аж. Тэдний зүгээс шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад тусламж үзүүлэх юм. Орон нутагт ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн өчигдөр Увс, Баян-Өлгий аймгийн сумдаар явж нөхцөл байдалтай танилцжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1071121 толгой мал зүй бусаар хорогдсон байна.

Ж.Солонго /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.