Хүмүүс: Г Батхүү | |
УИХ-ын гишүүн атлаа морь уяж, жип хөлөглөдөггүй ямар хачин гар вэ гэх хэлц үг гараад удаж байна. Төрийн түшээ аргамаг хүлэггүй бол жинхэнэ төрийн хар хүнд тооцогддоггүй гэсэн үг л дээ. За ямартаа ч дээрх зүйрлэл, жишгээр номер нэг түшээд тооцогддог хүмүүсийн нэг бол яах аргагүй УИХ-ын дэд дарга Г.Батхүү. Хурдан моринд нугасгүй, тэр хэрээрээ мөнгө хайрлаж, гар таталгүй худалдан авдаг агаад эрхэм түшээгийн агт морьд энгийн бидний төсөөлж чадахгүй их үнэтэй тусгай зоог барьдаг ямбатай юм гэсэн. Ташрамд сонирхуулахад хурдан морины хорхойтон түшээ маань саяхан олон улсын морины уралдаан үзэж сонирхжээ. Түүгээр ч барахгүй 25 мянган ам.долларын бооцоо тавьж хамт яваа хүмүүсийнхээ амыг ангайлгажээ. Гэхдээ азын тэнгэр ивээж, тэрбээр бооцоогоо авсан гэнэ лээ. Эрхэм гишүүний өмнөөс 25 мянган ам.долларт нь санаа зовж суусан хүмүүс “Худлаа дүр эсгэдэг, хулхи алдарт уяачдыг бодвол яах аргагүй морь таньдаг л юм байна” гэж шуугисан гэнэ. Харин бооцоогоо алдалгүй амжилтад хүрсэн тэрбээр хамт яваа хүмүүсээ ханаж цатдал нь өнөөх бооцооныхоо мөнгөөр дайлсан сурагтай
Улаанбаатар таймс