Алинд нь итгэх вэ Нара

2010/01/22
Share |
Хүмүүс: Нара | 
Алинд нь итгэх вэ Нара

Том алаг нүд, цээж дүүрэн хөхөөрөө олон залуусын зүүд, мөрөөдөл болдог халуухан дуучин бүсгүйн ярилцлага өчигдөр, уржигдархан сайтуудад нийтлэгдсэн байх юм. Гайхаад байх зүйл байхгүй л дээ. Уран бүтээлч хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлээ л биз. Гэтэл сүүлд өгсөн хоёр ярилцлагыг нь угсруулаад уншсан чинь үнэндээ хоёр өөр хүний яриа шиг санагдсаныг нуух юун. Тун саяхан ташаа мэдээллийн залруулга болгож манай сайтад өгсөн ярилцлага дээрээ “Шинэ үе” продакшны царайлаг залуу жүжигчин Батуушкатай үерхээд сар гаруй болж байна хэмээж байсныг уншигчид маань санаж байгаа. Харин Нара сүүлд өгсөн энэ ярилцлага дээрээ ганцаараа яваад жил гаруй болж байна, хоёр жил болхоосоо өмнө найз залуутай л болохыг юу юунаас илүү хүсэж байна гээд бараг уйлан дуугарсан байх юм. Манай урлагийн бүсгүйчүүд ингэхэд алхам тутамдаа худлаа хэлж явдаг хүмүүс байдаггүй л байлтай. Төгссөн сургууль, төрсөн газар, нэр, нас гээд хамаг юм аа худал хэллээ гээд л дуучин Ануг чичлэдэг хүмүүс олон. Үнэн худалын аль нь болохыг мэдэхгүй юм. Юмартай ч Нара лав гурав дөрөвхөн хоногийн зайтай өгсөн хоёр ярилцлага дээрээ 360 гарадус эргэчихсэн зүйл ярьчихаж байгааг бодоход рок попын сайхан бүсгүйчүүдэд худал хэлэх гэдэг муу зуршил байдаг нь үнэний ортой дог шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.