Баабар, Со хоёр мөрөөдөж, Э.Бат-Үүл гишүүн санаачилжээ

2010/01/22
Share |
Хүмүүс:
Баабар, Со хоёр мөрөөдөж, Э.Бат-Үүл гишүүн санаачилжээ

Авъяас, чадвар, туршлага, сэтгэлгээ гээд олон зүйлээрээ урлагийн томчуудаас илүү гарсан нэр бүхий нэгэн халгиж, цалгисан эрхэм байдаг нь МУГЖ Сосорбарам. Дундад улсад бэр буусан дуучин бүсгүйн хуриманд очсоныхоо төлөө хэт үндсэрхэг ард түмнийхээ өмнө хэрэгт уначихаад яваа Со гавъяат маань мюзикл хийх мөрөөдлөө тун удахгүй биелүүлнэ гэнэ шүү. Зүгээр ч нэг мюзикл тавиад өнгөрөх биш оролцон тоглох уран бүтээлчдээ өөрөө сурган хүмүүжүүлнэ гэдэг утгаараа урьд өмнө тавигдсан мюзиклүүдээс давуу талтай аж. 15-30 насны хүүхэд залуусыг энэ сарын 25-30ны өдөр хүртэл бүртгэн, сонгон шалгаруулах уг мюзикл нь сүүлийн 20 жилийн түүхийг өгүүлэх юм байна. Одоогоор агуулгыг нь нууцалж байгаа энэхүү мюзикл нь Сосорбарам гавъяатын мөрөөдөл боловч анхны санааг нь журмын нөхөр Э.Бат-Үүл гишүүн гаргасан гэх. Эрхэм гишүүний мэргэн санаачлага зөвхөн Со гавъяатын ч биш Баабар эрхэмийн хүртэл мөрөөдөл байсан гэнэ билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.