ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН МОНГОЛЫН ТАЛД НООГДОХ ХУВИЙН ТОДОРХОЙ ХЭСГИЙГ ХУВЬЧИЛНА

2010/01/22
Share |
Хүмүүс:
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН МОНГОЛЫН ТАЛД НООГДОХ ХУВИЙН ТОДОРХОЙ ХЭСГИЙГ ХУВЬЧИЛНА

Таван толгойн ордын лицензийн төрийн мэдлийн хэсгийг Эрдэнэс МГЛ хэмээх төрийн өмчит компани эзэмшдэг. Оюутолгойн ордод байгуулагдах хамтарсан компанийн Монголын төрд ноогдох 34 хувь ч энэ компаний мэдэлд очно. Ирэх гурван жилд Эрдэнэс МГЛ шиг ийм компани хэд хэдийг байгуулахаар шинэ ерөнхий сайд төлөвлөжээ. Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах тухай үндсэн чиглэл болон жагсаалтад өөрчлөлт оруулах асуудлыг ерөнхий сайд оны эхээр парламентад өргөн барьсан.

Энэ асуудлыг хэлэлцэх үү буцаах уу гэдгийг УИХ өнөөдөр нэгдсэн хуралдаанаараа ярилаа. Өмнө нь аж ахуйн нэгж газруудыг дуудлага худалдааны зарчмаар худалддаг байсан бол энэ удаад уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын үйлдвэр, аж ахуйн нэгж, орд газруудын төрийн мэдлийн хэсгийг хөрөнгийн зах зээлд гаргаж, үнэт цаасны зах зээрээс мөнгө босгох саналыг ЗГ гаргасан байна. Үүнийхээ төлөө харьцангуй шинэлэг санаа гаргаж, төсөл оруулж ирсэн байна гэсэн магтаалын үгийг сонслоо. Засгийн газрын санал болгжо байгаагаар Эрдэнэт үйлдвэр, Монгол росцветмэт, Оюутолгой зэрэг уул уурхайн компаниудын төрийн эзэмшлийн хувьцааг төвлөрүүлсэн Монгол Эрдэнэс компани байгуулах гэнэ.

Стратегийн гэгдэх том орд газруудын төрд ноогдох хувьцаа ч энэ компанид төвлөрнө. Гэхдээ ураны ордуудын төрийн мэдлийн хэсгийг Мон-эрчим нэртэй шинэ компани байгуулж, эзэмшүүлээхээр төсөлд тусгажээ. Шинээр баригдах төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн салбарын хувьчлагдах аж ахуйн нэгжүүдийн төрийн мэдлийн хэсэг нь харин Монгол дэд бүтэц нэртэй компанид төвлөрөх гэнэ. Үүний зэрэгцээ 3-р цахилгаан станц, цахилгаан тээвэр эрэг компанийг клнцессын гэрээгээр хувьчлах бол УБӨ төмөр замын хуучин гэрээг шиэнчилж, хувьчлах ажилд бэлтгэх юм байна. хэдийгээр засгийн газрыг хөрөнгийн зах зээлд гарах шинэ санаачилга гаргалаа гэж зарим гишүүд магтсан ч өмнө нь явагдсан хувьчлал үр дүн муутай болсон, төрийн өмчинд байхдаа татвараа төлөөд, ноогдол ашиг өгөөд явдаг байсан зарим аж ахуйн нэгж хувьчлагдсаныхаа дараа улсад төлдөг юм нь багассан гэсэн шүүмжлэлийг нэг биш гишүүн хэллээ.

Эрдэнэт үйлдвэр Монголыг олон жил тэжээсэн. Энэ үлйдвэрийн 51 хувийг Монголын тал эзэмшдэг. Жил бүр 100 орчим тэрбум төгрөгийн ноогдол ашгийг Эрдэнэт үйлдвэрээс авдаг байна. Харин ирэх гурван жилд эрдэнэтийн Монголын талд оногох хэсгийн тал хувь нь хувьчлагдах нь гэж ойлгож болох уу гэсэн асуултыг гишүүн Бямбацогт тавьсан. ЗГХЭГ-ын дарга Эрдэнэтийн хувьцааг эзэмшсэн компанийн 51 хувийг төр өөртөө авч үлдэх болохоор энэ асуудалд санаа зовох хэрэггүй гэсэн тайлбарыг өглөө.

Хэдийгээр Эрдэнэтийг хувьчлахгүй гэж Хүрэлбаатар дарга мэдэгдсэн ч Эрдэнтийн хувьцааг нь эзэмшдэг компанийн хувьцааг худалдана. Тийм болохоор эрдэнэтийн хувьцааны тал нь худалдагдаж байгаа гэсэн үг гэдгийг гишүүн Бямабацогт хэллээ. Айвенхоуй манйзаас эхлээд хувийн компаниуд Монголын баялгийг ашиглаад хөрөнгийн зах зээл дээрээс хэдэн тэрээр сануулсан. Эрдэнэт, Монгол росцветмэт гээд ашигтай ажилладаг, болоод байгаа компаниудаа хувьчлах гэж байхаар төмөр зам, МИАТ зэрэг өгөөж муутай, төсвийн хөрөнгийг үрдэг газруудыг хувьчлах чиглэл яагаад барихгүй байгааг гишүүд ЗГ-аас тодрууллаа.

Өмнө нь явагдсан хувьчлал ерөнхийдөө амжилттай болсон гэж Төрийн өмчийн хорооны дарга дүгнэж байна. Хувьчлагдсан аж ахуйн нэгж бүрээр үр дүн, харьцуулсан тооцоо судалгаа байгаа гэсэн хэрнээ түүнийгээ тэрээр гишүүдэд танилцуулсангүй. Худалдаа хөгжлийн банк, НИК гээд хувьчилсны дараа муухан үзүүлэлт гарсан газрууд байгааг талаар гишүүн сэдванчиг хэллээ. Худалдаа хөгжлийн банк хувьчлагдсанаар хойш өмнө нь төлж байсан шигээ их хэмжээний мөнгө улсад өгөхөө байсан бол НИК компани хувьчлагдсанаар шатахуун импортлогчид үнээ дураараа тогтоох болсон гэж тэрээр үзэж байна. Энд тодорхой тайлбар хэлээгүй төрийн өмчийн хорооны дарга МИАТ компанийн хувьчлалын талаар хариулахдаа энэ сануулгыг хөндөөд авсан. МИАТ-ыг хувьчилчихвал бусад хувийн агаарын тээрийн компаниуд үнэ тарифаа өндөр тогтоож, ард иргэдийг бухимдуулдаг явдлыг таслан зогсоох аргагүй болно. Төрийн мэдэлд агаарын тээрийн компани байснаар тэдэнтэй үнийн хувьд өрсөлдөх боломжтой гэж ЗГ үзсэн гэсэн тайлбарыг Сугар дарга хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр нэр дурдагдсан газруудын эг ньМонголын цахилгаан бхолбоо компани. Энэ компанийг хувьчлахдаа өрийг нь төрийн мэдлийн Сүлжээ компанид үлдээж, харин шинэ тоног төхөөрөмжигй нь Солонгосчуудын эзэмшдэг цахилгаан холбоо компани авсан гэсэн мэдээллийг гишүүн Балдан-очир авчээ.

Аливаа байгууллагын үйл ажиллагаа хамт олны нуруун дээр явдаг. Тиймээс үйлдвэр аж ахуйн нэгжийг хувьчлахдаа тодорхой хэсгийг нь хамт олонд нь хувчилж болохгүй юу, дэлхийн том гэгдэх 1000 орчим компани чухам ийм бүтцээр ажилладгаас үйл ажиллагаа нь хөл дээрээ баттай зогсож байгаа шүү гэдгийг гишүүн Балдан-Очир төрийн өмчийн хорооны даргад санууллаа. Үнэтэй цэнэтэй үйлдвэр, аж ахуйн нэгж, ашигтай салбаруудаа хувьчлах тухай асуудлыг ярих үед ерөнхий сайд байх ёстой гэсэн хүсэлтийг гишүүн батбаяр гаргасан. Монголын хувь заяг шийдэх гэж байна шүү гэдгийг ч тэрээр онцолсон юм. Түүний энэ саналыг спикер дэмжлээ. Ерөнхйи сайдыг ухралдаанд ирэхийг хүссэн УИх-ын дарга гишүүдийг ч бас энэ асуудалд анхаарлаа хандуулж, бөөнөөрөө байж байгаад асуудлаа хэлэлцэе гэсэн шаардлага тавьсан. Үдийн цайн цаг дөхсөн байснаас танхимд хэдхэн гишүүн үлдэж, бусад нь гараад явчихсан байсныг УИх-ын дарга ийнхүү шүүмжилсэн юм

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.