Баясука улс төрд орохоосоо өмнө мундаг ая зохиогч болно

2010/01/23
Share |
Хүмүүс: Take off | 
Баясука улс төрд орохоосоо өмнө мундаг ая зохиогч болно

“Take off” хамтлагийн нисгэгчид тус тусын мөрийг хөөгөөд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хамтлагийн сайхан залуу Баагий царайгаа борлотол Бээжингийн захаар хэсч, монгол залууст бизнесийн орон зай хайж яваа нь NTV телевизээр хааяа гардаг. Тэгвэл Наагий тус телевизийн бүтээсэн олон ангит киноны гол дүрд тоглож цоо шинэхэн авъяасаа нээгээд авсан билээ. Сүхээ эрдмийн мөр хөөн хилийн чанадыг зорьсон бол хамтлагийн ахлагч л уран бүтээлдээ үнэнч үлдсэн. Дан уран бүтээлээс гадна урлагийн андууд, найз нөхдөө хүмүүнлэгийн үйлсд уриалан дууддаг, сайн үйлстэн төдийгүй нийгмийн ажилтан болсон Баясукаг хэтдээ улс төрд орох бодолтой юм уу даа хэмээн тааварлаж байсан хүн цөөнгүй. Харин программ хангамжийн чиглэлээр суралцаж байгаа дуучин залуу маань ирээдүйд юу ч болоо билээ нас нэмж, буурь суугаад ирэхээрээ улс төрд орох ч юм билүү хэмээсэн байна билээ. Өөрийнх нь хэлснээр ирээдүйн парламентч ч байж мэдэх Баясука яг одоохондоо мундаг ая зохиогч болохын төлөө л хамгийн ихээр шамдаж яваа гэнэ шүү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.