ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ

2010/01/23
Share |
Хүмүүс:
ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ

Хөдөлгөөнт эргүүлийн хамт олон эргүүл хамгаалалт нэгдсэн арга хэмжээний хүрээнд гэмт хэргийн гаралтыг таслан зогсоосоор байгаа юм. Өнөөдөр л гэхэд БГД-ийн 20-р хороо Арилди компанийн гадаа жорлонд хүчингийн хэрэг гарсныг тогтоож гэмт этгээдийг баривчилжээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй 18 настай С гэгч залуу хэргийг үйлдээд зугтсан байжээ. Хохирогч 31 настай эмэгтэй байсан байна. Хөдөлгөөнт эргүүлийнхэнд цаг алдалгүй хандснаар гэмт этгээдийг холдож амжаагүй байхад нь баривчилжээ. Харин өчигдөр 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн сургуулийн байранд хүн хутгалуулсан хэрэг гарчээ. 33 настай А гэгч эрэгтэй цээжний зүүн хэсэгтээ хутгалуулсан байжээ. Хэргийг 24 настай С гэгч үйлдсэн байсныг илрүүлж зохих байгууллагад нь шилжүүлжээ. Мөн л өчигдөр СБД-ийн 10 хороо 32-ийн Б байрны хажуу талын гаражаас олон тооны эд зүйл алдагдсынг хөдөлгөөнт эргүүлийнхэн шуурхай ажилласны үр дүнд илрүүлж чаджээ

TB5 t v

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.