Хүмүүс: Quiza | |
Дуулсан дууныхаа шүлгээр нийгэмдээ нэлээн шүүмжлэлтэй хандан, хөндүүр сэдвүүдийг илэрхийлж өөрийнхөөрөө үнэлдэг реппер Quiza-д залуус цаанаа л нэг талтай ханддаг. Учир нь гадаад дотоодод олон жил гахай шувууны мах идэж явсан юм гэсэндээ ноён Quiza бусдыгаа бодвол үзэл бодол нь харьцангуй төлөвшсөн нэгэн. Тиймдээ ч богино хугацаанд чамгүй нэр хүндийг олж авсан тэрээр Эгшиглэн, Агиймаа, BX, Лемонс гээд олон дүү нарыг араасаа дагуулж яваа. Эрх чөлөөт, шударга ёс бүхий, өнгөлөг, цэвэрхэн нийслэлийн тухай Quiza-гийн фракцын дуу байдаг даа. Энэ бол миний амьдрах луйврын хот...Хайрын минь хот гээд л... Үнэн үгтэй энэ дууныхаа дараахан залуус “I love UB” гэх фэн клуб байгуулан, нийслэлийн залуусын цөсийг хөөргөсөн олон зүйлүүдий ярьж, хэлж явсан. Харин сүүлийн үед нийгэмд дуулах олон сэдэв байна хэмээн өмөлздөг байсан ноён Quiza-г фэнүүд нь үзэл бодолдоо үнэнч байсангүй хэмээн жаал жуулхан голж байна гэх. Үүнийгээ батлах гэсэн юм шиг реппер залуу тун саяханы нэг нэвтрүүлэг дээр хогтой хот байна уу хоггүй хот байна уу надад хамаа алга, өөрийнхөөрөө л амьдарна би цэвэрлэгч биш, санаа зовох албагүй ухааны юм ярьж суугаа харагдсан. Бүр болоогүй хотын захиргаа надад хамтран ажиллах санал тавьбал яахав би өнгө төрх нь байж, үлгэр дуурайлал үзүүлж болох л юм гэж хэлээд амьхандаа эерэг үг сонсчих санаатай асуусан залуусыг, хөлтөгчийг, хамт оролцож байгаа уран бүтээлчдээ айхтар алмайруулаад авна билээ.