"Avatar-"т сексийн дэлгэрэнгүй хэсэг байсан

2010/01/25
Share |
Хүмүүс:

"Алтан бөмбөрцөг" наадмын хамгийн чухал хоёр шагналыг (шилдэг найруулагч, шилдэг бүрэн хэмжээний кино) авсан, дахиад ч оскараас илүү олныг горилж буй домогт найруулагч Жеймс камеруны шинжлэх ухааны, уран зөгнөлт "Avatar" уран сайхны киноны тухай 11 сонирхолтой баримтыг хүргэж байна. Тун удахгүй Жеймс камеруны энэхүү шинэ уран бүтээл бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн их ашиг олсон кино болох гэж байна. Дэлхий нийтээр байлдан дагуулж буй "Avatar"-ыг шинэ рекорд тогтооход Жеймс камеруны өөр нэг уран бүтээл болох домогт "Титаник" л саад болоод байгаа. Гэхдээ энэ рекорд эвдэгдэх нь одоо цаг хугацааны л асуудал болсон.

1. Na’vi-чууд яагаад цэнхэр өнгөтэй гэж? Өөр өнгөтэй байж болоогүй юм уу?

Найруулагч Жеймс Камерун: Би цэнхэр өнгөнд дуртай. Гоё өнгө шүү дээ. Дээр нь, хиндү шашны сахиус шүтээнтэй холбоотой гэж ойлгож болно.
2. Na’vi-чуудад “Unobtainium” гэх чулуу шаардлагатай байсан юм уу? Эсвэл энэ зүгээр л нэг чулуу юм уу?

Продюсер Жон Ландоу: Энэ бол тэдний хувьд чулуу. Гэхдээ агаар дээр оршин тогтнож буй хөвдөг уулын мөн чанарыг хадгалж байгаа. Тэд өөрсдөө ч үүний учрыг мэдэхгүй. Магадгүй оюун санаа, зөн совингоороо мэдэрдэг байж болох л юм.


3. Na’vi-чуудын эх хэлийг хэрхэн зохиосон бэ?

Жеймс Камерун: Пол Фроммер бол Өмнөд Калифорнийн их сургуулийн хэл судлаач хүн. Бид түүнээс кинонд маань зориулж хэл зохиож өгөхийг хүссэн юм. Пол киноны зарим баатрууд, газар, амьтдын нэрсийг зохиосон. Полинез болон маори хэлэнд суурилан үгийн үндсийг полинез хэлнээс санаа авч, африк, уугуул америкчуудын хэлнээс оролцуулж, Na’vi-чуудын эх хэлийг зохиосон. Дээр нь латин хэлнээс ч нэмсэн, тэгээд л бүгдийг хольж, найруулаад үйл үгийг өгүүлбэрийн эцэст байрлуулдаг герман хэлний өгүүлбэрийн бүтцийг ашиглан, шинэ хэл бий болгосон юм. Зураг авалтын үеийн хамгийн хэцүү нь Na’vi аялгатай англиар ярих явдал байсан. Ялангуяа Зое Салданад их хүнд байсан. Тийм болохоор бид түүнийг өөрт эвтэйхэн байдлаар нэг аялга бий болгохыг даалгасан. Харин бусад нь түүнийхийг дагасан юм.


4. Тэргэнцэртэй Жэк Саллигийн дүрд тоглосон Сэм Вортингтоны хөлийг яаж тийм бодитойгоор хатангиршуулж чадсан юм бэ? Компьютер график уу?

Жеймс Камерун: “Стэн Уинстоны студийн Жон Росенгрант гэдэг залуу гол үүргийг гүйцэтгэсэн. Сэмийн ясны хэмжээтэй яг ижилхэн хэмжээтэй тэргэнцэртэй залуугийн хөлийг харж байгаад бид резинэн хөл бүтээсэн. Харин Сэмийн өөрийнх нь хөлийг сандалны доод хэсэгт нууж, зураг авалтаа хийсэн”.



5. Жеймс Камерун киноны зураг авалтаас 4-5 цагийн бичлэгийг хассан гэж сонссон. “Avatar”-ын DVD-нд тэр хэсгүүд байх болов уу?

Жеймс Камерун: Үнэнийг хэлэхэд, кинонд оруулаагүй 40 минутын бичлэг л бий. Тийм ээ, үүнийг DVD-ндээ оруулна. Сексийн илүү дэлгэрэнгүй хэсэг бий шүү.



6. Хүмүүс Na’vi-чуудтай байлддаг хэсэгт Мишель Родригез задгай нисдэг тэрэг жолооддог. Тэгэхдээ амьсгалын баггүй, Пандорын агаараар чөлөөтэй амьсгалаад байдгийн учрыг хэрхэн тайлбарлах вэ?
Жеймс Камерун: “Задгай нисдэг тэрэг биш шүү дээ. Кинон дээрээс үүнийг тодорхой харж болно. Нисдэг тэрэгний дээд хэсэг нь шилэн цонхтой учир задгай юм шиг харагдаад байгаа юм.”


7. Na’vi-гийн биед хувилсан зарим хүмүүсийг компьютер графикаар бүтээсэн гэж үнэн үү?

Жеймс Камерун: Компьютер график ашиглан бүтээсэн хүн цөөнгүй бий. Тухайлбал, AMP хувцастай Стифен Лангийн зургийг авахдаа бид хүнийг нь 100 хувь компьютер график ашиглан бий болгосон.
8. Энгийн 3-D болон RealD 3-D формат хоорондоо ямар ялгаатай вэ? Нэг нь нөгөөгөөсөө сайн, муу гэсэн зүйл бий юу?

Жон Ландау: Дээр дурдсан 3-D төрлүүдийн цорын ганц ялгаа гэвэл дэлгэцэнд гаргах үйл явцыг бүтээсэн арга нь өөр юм. Үзэгчдийн хувьд тэдний зүүсэн нүдний шилийг эс тооцвол ямарваа нэгэн ялгаа мэдрэгдэхгүй.
9. Жеймс Камерун дахиад “Титаник” гэх мэт 2-D кино хийх болов уу?

Ж.Камерун: Би яах гэж хийх юм?
10. Хөвдөг уулын санаа хэрхэн, яаж төрсөн бэ?

Ж.Камерун: Нэг өдөр тамхи татаад сууж байгаад л санаа олсон доо. /инээв/


11. Жеймс Камеруны дараагийн төлөвлөгөө юу байна? Би хөрөнгө оруулж болох уу?

Ж.Камерун: Ярилцаж л байна даа. Харин чи хэр хэмжээний мөнгөтэй юм бэ дээ?

Бэлтгэсэн С.Шүр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.