Асашёорюү сүмогийн түүхэн амжилтын гуравдугаарт бичигдлээ

2010/01/25
Share |
Асашёорюү сүмогийн түүхэн амжилтын гуравдугаарт бичигдлээ

Их аварга Тайхо 32, домогт их аварга Чиёонофүжи 31 удаа их сүмод түрүүлжээ. Асашёорюү 25 дахь удаагаа эзэн хааны цомыг хүртэв

2010 оны Хацү башё Японы нийслэл Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд энэ сарын 10-24-ний хооронд болж өнгөрлөө. Хацү башёгийн түрүү бөх барилдааны 14 дэх өдөр тодорсон юм. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд талын Монголын хоёр их хүчтэн болох их аварга Асашёорюү Дагвадорж, их аварга Хакүхо Даваажаргал нар 10 гаруй түрүүг ээлжлэн хүртсэн байна.

Сүмогийн ертөнцийн энэ цаг үеийг эзэгнэн төрсөн хоёр хүчтэний дундуур озэки Котоошюү, Харүмафүжи нар тус бүр нэг түрүү авсныг эс тооцвол тэдний хаанчлал энэ жил бүү хэл ирэх онд ч үргэлжлэх бололтой. Энэ удаагийн башёд их аварга Асашёорюүгийн барилдаан эхнээсээ үзэгчид төдийгүй, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж зарим нэг нь түүний ид тодрон гарч ирсэн үеийг өөрийн эрхгүй санан, дуу алдаж байлаа.

Асашёорюү ч энэ эрчээрээ явсаар башёгийн 14 дэх өдөр нутгийн дүү озэки Харүмафүжиг бүхий л талаар илүүрхэн давж их сүмогийн дохё дээр 25 дахь удаагаа түрүүлэх болзлоо хангасан юм.

Эхний 14 өдрийн дараагаар их аварга Асашёорюү 13 даваа нэг унаатай байсан.
Харин сүмогийн энэ цаг үеийн бас нэгэн их аварга Хакухо Даваажаргал энэ удаагийн Хацү башёд тааруухан барилдлаа. Тэрбээр башёгийн долоо дахь өдөр Эстонийн сүмоч, зүүн жигүүрийн сэкиваке Барүтод нураад өгсөн юм. Мөн башёгийн 12, 13 дахь өдрийн барилдаанд нутгийн дүү озэки Харүмафүжи, сүмогийн түүхийн хуудаснаа макүүчи зиндаанд 813 дахь даваагаа аваад байгаа озэки Кайо нарт өвдөг шороодсон.

Энэ башёд баруун жигүүрийн тэргүүн озэки болж гарсан Харүмафүжи 11 даваа унаатайгаар барилдаанаа дуусгасан юм. Тэрбээр 2009 оны зургаан башёгийн нэгд нь түрүүлж Японы эзэн хааны цомыг анх удаагаа хүртэж байсан.

Хацү башёд баруун жигүүрийн комүсүби цолтой зодоглосон Какүрюү Ананд гачигоши буюу тавиас дээш хувийн амжилт үзүүлж чадсангүй. Тэрбээр башёг долоон даваа найман унаатай өндөрлөсөн байна. Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Цэвэгням Хацү башёд урамтай сайхан барилдаж найман даваа авчээ.

Ингэснээр Кёкүтэнхо комүсүби цолтой зодоглох боломжтой болно. Хацү башёгийн баруун жигүүрийн сэкиваке, зүүн, барууны комүсүби цолтнууд гачигоши хийж чадаагүй.

Макүүчи зиндаанд хоёр дахь башёдоо барилдаж буй Тамаваши Мөнх-Оргилын барилдаан мэргэжилтнүүдийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж байлаа. Тэрбээр шинэ оны анхны башёд урамтай сайхан барилдаж 50-иас дээш хувийн амжилт үзүүлснээр гуравдугаар сарын хаврын барилдаанд чансаа дээшлэх боломжтой болжээ. Мөнх-Оргил энэ башёд маэгаширагийн зүүн жигүүрийн долоогоос босч зодоглосон.

Харин цагтаа мэргэжлийн сүмогийн комүсүби цол хүртэж байсан Асасэкирюү Дашням энэ удаад тун тааруухан барилдлаа. Хацү башёд тэрбээр дөнгөж зургаан даваа авчээ. Шотенро Нямсүрэн, Корюү Мөнх-Оргил хоёр хэлэлцсэн юм шиг энэ удаагийн башёг ижилхэн гурван даваа 12 унаатай өндөрлөсөн юм.

Хацү башёгийн чансааны хамгийн доор бичигдсэн Корюү Мөнх-Оргил ирэх Харү башёд жюүрёо зиндаа руу унах нь тодорхой болов. Моконами Базарсад ч гэсэн тун тааруу барилдаж дөнгөж зургаан даваа авчээ. Харин анх удаагаа дээд зиндаанд дэвшин барилдаж байгаа Хакүба Өнөржаргал энэ башёг есөн даваа зургаан унаатай үдлээ. Макүүчид анх удаагаа зодоглон есөн даваа авсан түүнийг мэргэжилтнүүд үнэлж байна. Тэрбээр дараагийн барилдаанд чансаа нэлээн дээшилнэ.

Манай бөхчүүдийн Хацү башёд үзүүлсэн амжилт
Корюү Мөнх-Оргил /3-12/
Хакүба Өнөржаргал /9-6/
Моконами Базарсад /6-9/
Шотенро Нямсурэн /3-12/
Асасэкирюү Дашням /6-9/
Тамаваши Мөнх-ОргиЛ /8-6/
Кёкүтэнхо Цэвэгням /8-6/
Какүрюү Ананд /7-8/
Харүмафүжи Бямбадорж /10-5/
Асашёорюү Дагвадорж /13-2/
Хакүхо Даваажаргал /12-3/

Н.Мөнхтөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop çàêëàäêà ñîëè â ðîñòîâå Соли миксы пермь купить Лзд купить ЗакладкР¸ спайс в БугурусР»Ð°Ð½Ðµ Купить закладкР¸ шишки ак47 в КрасносР»Ð¾Ð±Ð¾Ð´ÑÐºÐµ ЗакладкР¸ LSD в Рязани Шишки в ГрязовцРµ ЗакладкР¸ кокаин в СерпухоР²Ðµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в НовосилРµ ñïàéñ ôîðóì çàêëàäêè Гашиш в КрасавиР½Ðµ ТрамадоР» эйфория Купить закладкР¸ метадон в Ленске Купить россыпь в СковороР´Ð¸Ð½Ðµ Соль в Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ ÐºÐµ по закладкРµ Купить Шишки в Юхнов героин в питере закладкР¸ ЗакладкР¸ бошки в ПрокопьРµÐ²ÑÐºÐµ çàêëàäêè ñîëè â êðàñíîÿðñêå ЗакладкР¸ марки в АрдатовРµ Спайс в ЗерногрР°Ð´ Форум Ð°Ð¼Ð¸Ñ‚Ñ€Ð¸Ð¿Ñ ‚илин Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в НовосилРµ ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в МагаданРµ ЗакладкР¸ метадон в ТырныауР·Ðµ Как в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … сделать ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси Купить героин в Новый Уренгой çàêëàäêè â ñòàâðîïîëå ñïàéñà Пиво с коноплеР¹ Купить Метод ЧернушкР° ЗакладкР¸ калининР³Ñ€Ð°Ð´ ЗакладкР¸ MDMA в НикольсРºÐ¾Ð¼ Купить героин в Очёр Что такое каленая сода ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Уфе Синдром отмены трамадоР»
IP:95.181.218.207  2018-01-19 20:42:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.