ОСОЛ АВААР ГАЛ УС РУУ УЛААН ГАРААРАА ДАЙРАН ОРДОГ ХӨВГҮҮД

2010/01/25
Share |
Хүмүүс:
ОСОЛ АВААР ГАЛ УС РУУ УЛААН ГАРААРАА ДАЙРАН ОРДОГ ХӨВГҮҮД

Осол аваар гал ус руу улаан гараараа дайран ордог эх орны эрэлхэг хөвгүүдийн нэг хэсэг бол онцгой байдлын залуус байдаг. Жавар тачигнасан өвлийн энэ тэсгим хүйтэнд голын ус цөмлөн орох хөвгүүдийг үзэгч та харж байна. Тэд та бидний аюулгүй байдлыг хангах ур чадвараа сайжруулах зорилготой энэ сургалтыг хийж байгаа юм. Өмнө нь усан бассейнд бэлтгэл сургуулиа хийдэг байсан бол түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэх үүднээс хүн хэлбэртэй мод хүртэл уснаас шүүрч үүрч гаргасан гэнэ. Хавар болж гол гэсэхийн алдад иргэд зам товчлох гэж яваад мөс цөмрөн орж амь насаа алдах нь цөөнгүй гардаг гэнэ. Үүнээс иргэнээ хамгаалж амь насыг нь аврах зорилготой онцгойгийн залуус гадаа хүйтнийг ч ажралгүй нүцгэн биеэрээ уур савсах гол руу үсрэн орж байх юм

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.