Хариуцлагаас зугтсан сайд, дарга нар ажлаас чөлөөлөгдөхийг хүсэв

2010/01/25
Share |
Хүмүүс: Ж.Цолмон |  Самбуу Ламбаа | 
Хариуцлагаас зугтсан сайд, дарга нар ажлаас чөлөөлөгдөхийг хүсэв

Юм гэдэг сонин. Хараа хяналтаа алдаж, эх захгүй сагсуурч явсан улсын нүгэл одоо л нүдээрээ гарах гэж байхад тэд хариуцлагаас зугтаах гэж арга чаргаа барж явна. Үүний тод илрэл хэд хэдэн төрийн байгууллагад ажиглагдсан.
Бараг жил хагасын өмнөөс арилжааны банкууд дампуурах дээрээ тулж, хаалга үүдээ хааж эхлэхэд мэддэг, чаддаг эрх мэдэлтнүүд нь албан хүчээр ингэчихсэн юм шиг зүйл яриад сууцгааж байсан. Гэвч үүний цаана хариуцлага алдсан, аль эсвэл эх гарын наймаачдад албан тушаалаа худалдсан бүлэг этгээдүүдийг овжноор ашиглагчид банкуудыг ээлж дараалан дампууралд хүргэсэн гэдэг.

Явж, явж энэ бүхний буруутнаар Монголбанк, түүний удирдлагыг тодруулахын даваан дээр дэд дарга нар нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргачихлаа. “Зүгээр л Ерөнхийлөгч нь дарамтлан, тушаасан учраас тэд арга буюу хүчинд автлаа” гэж ярих хүмүүс бас л дээрхийн адил үнэнээс бусдыг холдуулах гэсэн худал яриа гаргав. Үнэн хэрэгтээ Монголбанкны дэд дарга Б.Энххуяг, Б.Энхжаргал нар өөрсдөө өргөдөл гаргасан нь сайн дураараа хариуцлагаас мултрах гэсэн өчүүхэн бодлын илрэл нь тэр. “Би үхэхээр чи үх” гэсэн тэдний өмнөөс ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хамаг лайг нь хүлээгээд хоцрох юм гэнэ. Тийм ч болж байгаа гэсэн.

Харин хийсэн, худалдсан, зарсан үрсэн, дампууруулсан цаад жинхэнэ эзэд нь олсноо хуваагаад чимээгүй алга болно. Ингэх гэж л анхнаасаа, бүрдэлхийн эдийн засгийн хямрал ярьсаар бэлтгэл ажлаа эхэлсэн юм байх. Тэд санасандаа ч хүрч, хэрэг явдал шувтрах шатандаа орсон байна.

Хөрөнгө, мөнгө дагасан албан тушаалын наймаалцлаас үүдсэн хэргийн хариуцагч нь ингэж бултаж нуугдаж байгаа бол ажлын хариуцлага алдсан этгээдүүд ч иймэрхүү аргаар ажлаас чөлөөлөгдөх гэж байгаа. Энэ бол Эрүүл мэндийн эрхэм сайд нар. Тэднийг албан тушаалаа аваад удаагүй байхаас л элдэв өнгийн өвчин гарч, энд тэнд хорвоог орхигсод нэмэгдсэн.

Хачин шүү. Тэд ийм их хар энергитэй хүмүүс болоод тэдний удирдсан салбар ингэж уналтанд орсон байх. Эсвэл тэд үнэхээр азгүй хүмүүс. Үгүй бол ерөөсөө ажлаа хийдэггүй. Энд тэндэхийн шар сонины хуудсаар хэрүүлийн үг чулуудаж, хэвлэлийн баатар болох дуртай. Тиймгүй л бол нэг өвчний сураг алдрав уу үгүй юу дараагийнх нь өвчин гарч ирэх нь юуны учир вэ.

Н1N1-ийн халдвараар олон ч хүн амиа алдсан. Одоо дөнгөж төрсөн нярай хорвоог орхих нь нэмэгдсээр л. Харин сайд С.Ламбаа, дэд сайд Ж.Цолмон нар “Төсвийн мөнгө жил дараалан хассан, байр сууц нь олон жил болсон болохоор халдвар гараад байна” гэсэн тайлбараар ам таглав. Үүнийг холбогдох тушаалтнууд нь судлаад ирэхээр хариуцагч нь яалт ч үгүй өөрсдөө болохыг мэдсэн болохоор ч тэр үү Монголбанкны удирдлагуудтай адилхан ажлаас чөлөөлөгдөх тухайгаа ярьж явна. Гэхдээ хий гаргахгүй нь бололтой.

“Хариуцлага алдсан тэдэнд хариуцлага тооцъё” гээд УИХ-ын арав гаруй гишүүн санал оруулах сурагтай. Энэ талаар УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс тодруулахад “Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн сайд нарыг ажлаас нь чөлөөлөх тухай ямар нэгэн өргөдөл, санал орж ирээгүй байна. Хэдийгээр ийм байгаа ч тэдний талаарх асуудал яригдаж байгааг үгүйсгэхгүй” гэв.

Ямартай ч болж буй үйл явдлууд энэ. Гэхдээ Монголын улс төрд хүний аминд хүрсэн ч бай, хөрөнгө мөнгөнд нь халдсанд нь ч тэр хариуцлага тооцох ганц систем нь ажлаас халах. Үнэхээр эрүүгийн гэмт хэргийн хэмжээнд ажлын хариуцлага алдсан бол сайд нь ч бай, дэд дарга нар ч бай хариуцлагыг ажлаас халагдах гэж ойлгодог бол харамсалтай. Ард түмэнд үйлчилдэг хууль дүрэм, ял шийтгэлээ ажлын хариуцлага алдсан, хөрөнгө мөнгө үргүйдүүлсэн, хүний амиар “тоглосон” сайд, дарга нарт ч оногдуулах ёстой.

Б.Өлзийдэлгэр /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Shmkkisd , http://wardpicsiti.emeineseite .de/blog/rencontres-amies-76.h tml rencontres_amies_76, http://dursgradnalor.emeinesei te.de/blog/nrj12-rencontres-su r-internet.html nrj12_rencontres_sur_internet, http://cecernetic.emeineseite. de/blog/frau-sucht-mann-nrw.ht ml frau_sucht_mann_nrw,
IP:146.185.203.233  2018-12-17 09:51:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.