ИНЕГ-ыг "Самруулах"-аар энэ томилгоог хийлээ гэж үү

2010/01/25
Share |
Хүмүүс:
ИНЕГ-ыг

Г.Даваа мэтийн даварсан дарга нарт даруулга хэрэгтэй болжээ. Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ эх захаа алдсан, тэнд нисэхийн аюулгvй ажиллагаа, хяналт зохицуулалт гэж бараг байхгvй болж байгаа талаарх ноцтой мэдээлэл сvvлийн vед тасрахаа байлаа. Тэнд юу болоод байна вэ? Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг болох энэ байгууллага нь дотоод, гадаадын бvхий л нислэгийн аюулгvй байдлыг ханган зохицуулж, хяналт тавьж байх ажил vvргийн онцгой хуваарьтай, vйл ажиллагаа нь хатуу сахилга бат, нарийн дэглэм журам, эмх цэгцийг шаарддаг, зөвхөн Монгол Улсын Иргэний нисэхийн хууль дvрэм болоод тухайн байгууллагын даргын тушаал, шийдвэрээр дотоод ажиллагаа нь зохицуулагддаг онцгой объект.

Энэ байгууллагын ажил доголдож, эмх замбараагvй болох аваас vр дvн нь улсад ямар их хор хохирол, аюул сvйрэл авчрахыг төсөөлөхийн ч эцэсгvй. Нислэгийн аюулгvй байдал алдагдсанаас болж хэчнээн ноцтой сvйрэл, осол гарч байлаа даа. Эрдэнэт хvний амь нас бишгvйдээ хохирч, хаширвал хашрахаар, туршлагажвал туршлагажихаар гашуун сургамж хангалттай амссан газар. Гэвч байдал улам л дордож, алдаа зөрчил байнга шахам гарч, иргэдийн айдас тvгшvvр нэмэгдсээр байх юм. Олныг vл нуршин зарим нэг баримтыг дэлгэхийг хvслээ.

Нисэхийн аюулгvй байдал ноцтой зөрчигдөж байгааг, энэ хэвээр цааш vргэлжилбэл олон зуун хvний амь насыг золих осол, сvйрэл хаяанд ирснийг эл баримтууд нотлож байна. Тус газрын дарга ноён Г.Даваа гэдэг нөхөр юуны учир энэ баримт, vйлдлийг нуун дарагдуулахаар хичээж байгааг ойлгосонгvй. Тvvнд ИНЕГ-ын даргын зөөлөн суудал нь олон зуун зорчигчийн амь наснаас илvv чухал байна гэж vv. 2009 оны есдvгээр сарын 24-ний шөнө манай улсын нутаг дэвсгэр дээгvvр дамжин өнгөрч байсан Их Британийн иргэний тээврийн “BAW-25” дуудлагатай онгоцтой холбоо тасарч таван минут хяналтаас гар¬чээ. Энэ нь манай ИНЕГ-ын удирдлагын буруу шийдвэрээс шалтгаалсан байна. Цагт 800-1000 км-ын хурдтай нисэж буй онгоцтой таван минут холбоо тасарна гэдэг vнэхээр ноцтой алдаа. Их Британийн уг онгоц өөр нэг онгоцтой энэ vед мөргөлдөх шахсан ч азаар зөрсөн юм билээ. ИКАО буюу Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас vvний дараа манайд гомдол ирvvлсэн ч Г.Даваа дарга vл тоосон бололтой. Учир нь яг ийм зөрчил дотоодын нислэгт дахин дахин гарах болсныг ийн ойлгохоос аргагvй.

2009 оны 10 дугаар сарын 03-нд шөнийн 03 цагийн vед Говь-Алтайн 124.0 Mhr-ийн радио станц унтарч, тухайн vед нислэг vйлдэж байсан онгоцтой холбоо барих боломжгvй болсон байна. Энэ vед ИНЕГ-ын суурь сvлжээ болох сансрын холбооны шугам болон нөөц сvлжээний шилэн кабелийн сувгууд ажиллаж байсан боловч холбоог сэргээх боломжгvй болжээ. Энэ vед баруун аймгийн чиглэлийн бvх онгоц нэг цагийн турш ямар ч холбоогvй байсан гээд төсөөлөхvйд айдас төрнөм.

Мөн 2009 оны 10 дугаар сарын 4-нд Увс аймгийн Улаангом дахь 128.0 MH2, 121.5 Mhr-ийн радио холбоо тасарч, бvхэл бvтэн дөрвөн цаг болсноор ИНЕГ-ынхан дээр доргvй сандралд оржээ. Гэтэл маргааш нь тус газрын суурь сvлжээ Сансрын холбооны төв станц нь унтарч, нислэгийн аюул¬гvй байдал дахин алдагдсан байна. Хамгийн ноцтой нь энэ бvхнийг Г.Даваа дарга нуун дарагдуулахыг эрмэлзсэн явдал юм. Ийм зөрчил удаа дараа гарсаар буйд дvгнэлт хийн даруй засахын оронд бvх зvйл хэвийн байгаа гэсэн ойлголтыг нийтэд өгөхийг зарим ажилтандаа vvрэгдсэн нь гайхалтай. Техник, тоног төхөөрөмж муудсан байж болно. Тэгвэл засаж сайжруулах л хэрэгтэй. Нэн ялангуяа ИНЕГ шиг онцгой байгууллага хамгийн найдвартай vйл ажиллагаагаар хангагдсан байх ёстой биш vv. Онгоц уналаа, сvйрлээ л гэдэг. Эцэст нь хамаг бурууг техник, нисэгч нарт л тохоод өнгөрдөг зуршил тогтсон нь ч нууц биш ээ. Яг vнэндээ нислэгийн аюулгvй байдлыг хангах ёстой ИНЕГ-ын буруугаас болж зарим сvйрэл осол гарч байсан ч юм бил vv. Vvнийг магадлан шалгах л ёстой.

Онгоцны холбоо тасарна гэдгийг болж л байдаг зvйл юм шиг ойлгон хvлээн авч боломгvй. Хэрэв Их Британийн онгоц өөр онгоцтой мөргөлдсөн бол, баруун аймгуудын радио станцууд ажилгvй болж 1-4 цаг болох хооронд хаа нэг газарт онгоц унасан бол юу гэсэн дvгнэлт гаргах байсан нь сонин. Бас л нисэгчийн, цаг агаарын, эс бөгөөс техник, тоног төхөөрөмжийн буруугаас гэх байсан уу. Энэ оны долдугаар сард бөөн хэл ам болж байж ИНЕГ-ын даргаар томилогдсон Г.Даваа дарга уг нь тус газарт ажиллаж байсан хуучин туршлагатай “кадр” хэдий ч яг vнэндээ дээрх нислэгийн vеэр гарсан зөрчлvvд шууд тvvний 100 хувийн буруугаас болсныг тогтоон Хяналт шалгалтын комиссын дvгнэлтэд “ИНЕГ-ын дарга 294 тоот тушаалаа гаргахдаа холбооны тоног төхөөрөмжvvдэд хангалт хийх асуудлыг орхигдуулсан учраас ноцтой алдаа гарах шалтгаан болж, нислэгийн vеийн удирдлага алдагджээ” хэмээн тэмдэглэсэн байна.

Мэргэжлийн хvмvvсийн тайлбарлаж байгаа¬гаар бол зөвхөн ИНЕГ-ын даргын тушаалаар онгоцны холбооны давтамжийг сольж байх ёстой юм байна. Хэрэв тухайн нислэгийн vед холбоонд саад гарлаа гэхэд давтамжийг нь хэн нэгэн дур мэдэн өөрчлөн солих аваас “дээлээ толгой дээгvvрээ нөмрөх” болдог аж. Ийм журам байсаар атал, тухайн зөрчлvvд өөрийнх нь буруугаас болсон нь шалгалтын комиссоос тогтоогдмогц Г.Даваа дарга “Би vхэхээр чи vх” гэдэг шиг загнан хэд хэдэн ажилтнаа халж орхиж. Гэхдээ их сонин тулгалтыг тэдэнд хийсэн байдаг. ИНЕГ-ын одоогийн тогтолцоог өөрчлөх зорилготой “Тvр хороо” гэдгийг одоогоос таван сарын өмнө тус газрын жинхэнэ мэргэжлийн хvмvvс байгуулсан аж. Өнөөг хvртэл тус газрын хяналт шалгалт, vйлчилгээний салбар нэг байгаагаас нислэгийн аюулгvй байдлыг хангах, хянах ажиллагаа ор нэр төдий байж иржээ. Өөрөөр хэлбэл тус хоёр vйлчилгээ тусдаа байснаар нислэгийн аюулгvй байдал илvv хангагддаг аж. Арга ч vгvй юм. Нэг нь нөгөөдөө хяналт тавьдаг салбарыг нэгтгэхээр ямар юмных нь хяналт шалгалт байх билээ. Олон улсын жишиг ч ийм. Өнгөрсөн наймдугаар сард Монголд зочилсон ИКАО-ийн Ази, Номхон далайн бvсийн захирал Мохтар Эвон ИНЕГ-ын vйл ажиллагаатай танилцаад “Танайх бvтцээ тохируулагч, vйлчилгээ vзvvлэгч гэж тусад нь салгах нь зvйтэй. Хэрэв аль алиных нь vvргийг төр гvйцэтгэж байвал ашиг сонирхлын зөрчил vvснэ” хэмээн онцлон хэлсэн байна. Гэвч ИНЕГ-ын vе vеийн дарга нар хэдийгээр ингэж салгах нь зөв гэдгийг мэдсээр атлаа хавсаргасаар ирсэн нь Монгол Улсын иргэний нислэгийн аюулгvй байдлыг сайжруулахад гол саад болсоор иржээ. “Өглөө зорчигч, орой цогцос” хэмээх гашуун хэдий ч vнэн vгийг бид ярилцах болсны учир ч энд зангилагдана.

Г.Даваа даргын хувьд өмнө нь энэ тvр хороог идэвхтэй дэмждэг хvний нэг байсан атлаа дарга болмогцоо 180 хэм эргэсэн нь хачирхалтай. Ажлаа авмагцаа тvр хорооныхныг дуудан “Ойрын хэдэн жилд салгах боломжгvй юм байна. Хэрэв надтай санал нийлнэ гэвэл цаашдаа нэг баг болоод ажиллая, эс зөвшөөрсөн нэг нь халагдах болно” хэмээн шууд тулгасан гэж байгаа. Яг vнэндээ 40-80 тэрбум төгрөгийн ажил, vйлчилгээ явуулдаг vйлчилгээний хэсгийг салгах хvсэл Г.Даваад алга нь тодорхой. Өмнөх дарга нар нь ч төрийн мөнгийг арай ч дээ гэмээр vрж, цацаж байсан олон жишээ баримт vvнтэй холбоотой. Төрийн албаны нэр хvнд унаж байна, сэвтэж байна гээд байдаг ч яг байдал дээр Г.Даваа мэтийн дарга нарын төрийн албыг хувийн ашиг сонирхол, хөлжиж бэлжин хөрөнгөжих хэрэгсэл хэмээн ойлгосон нөхдvvдээс болж байгааг засаж залруулах цаг болжээ. Энэ бvхнийг хэн нэгний мууг vзэх гэсэндээ тэрлэсэнгvй ээ!

ИНЕГ-ын даргаар томилогдоод гуравхан сар ч болоогvй атлаа төрийн хөрөнгөөр ичиж, эрээлэлгvй туйлж байгаад нь жигшил төрлөө. Хариуцсан салбарынх нь ажил урагшлахгvй, алдаа зөрчил олноор гарч байхад Г.Даваа гэдэг ноён сэтгэл vл төвдөн ИНЕГ-т огт ажилладаггvй өөрийн найз болон тус газрын дөрвөн даргыг эхнэрvvдийнх нь хамт зардлыг нь улсаар 100 хувь хөнгөлvvлэн Япон улсад зорчиж яваа нь гайхалтай. Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын хуралд Г.Даваа болон тvvний шадар дарга нарын эхнэрvvд ямар vvрэгтэй оролцдог нь бvр ч сонирхолтой. Тэр ч бvv хэл ИНЕГ-т ямар ч хамаагvй Баярсайхан гэдэг нөхөр хvртэл гадаад харилцааны зөвлөх гэдэг албан тушаал хуурамчаар бий болгон явж байгааг гайхаад баршгvй. Санхvv эдийн засгийн хямрал нvvрлэн, Монгол Улсын Засгийн газар нь хvртэл төсвөө хэмнэн, хvн бvр бvсээ чангалан байгаа энэ цаг vед ИНЕГ, Г.Даваа дарга шиг бийлэгжvv загнан улсын мөнгийг vрэн таран хийж буй байгууллага, хувь хvн байдаг ажээ. Ингэж болох уу, болж байгаа юм уу гэж Г.Даваа Танаас асуумаар байна.

Зөвхөн эрхэм дарга нарын эрх дураараа эхнэрvvдийн зардал гэхэд л 5000 шахам доллар болж улсад зургаан сая гаруй төгрөгийн хохирол учруулсан байна. Яг одоогоор Г.Даваа даргатай холбоотой улсын хөрөнгө их хэмжээгээр шамшигдуулсан ноцтой баримтуудыг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн болохоор тэр бvхнийг энд дэлгэх нь илvvц буюу. Төр, төрийн албаны нэр хvндийг гутаан, ёс зvй гэдгийг умартсан энэ мэт нөхдvvдтэй эвлэршгvй хатуу тэмцэнэ хэмээн Ерөнхий сайд С.Баяр анхааруулсан нь бий. Г.Даваа мэтийн даварсан нөхдөд даруулга хэрэгтэй болсон бус уу, Х.Баттулга сайд аа!

-Таны толгойлж буй яаманд ИНЕГ-ын ажил vvрэгт хяналт тавьж байх ёстой Нислэг, техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах алба гэж байдгийг сонслоо. Эдvгээ энэ алба Иргэний нислэгийн аюулгvй байдлыг алдагдуулж, иргэдийн сэтгэлийг тvгшээсэн зөрчил олноор гарч байгааг сонсож, дуулаагvй суугаа гэж vv. Эс бөгөөс ашиг сонирхлын агаар нэг болчихоод нvдэн балай, чихэн дvлий царайлчихаад байна уу. Г.Давааг ИНЕГ-ын даргаар томилогдсоноос хойш урьд нь өдөр болгон шалгалт, хяналт хийдэг байсан энэ албаны ажил таг болсны учрыг Та л тайлбарлах ёстой болж байна. Г.Даваа хэмээх энэ эрхэм өмнө нь ИНЕГ-т ажиллаж байхдаа улсад гурван тэрбум шахам төгрөгийн хохирол учруулсан баримт байж байна. Төрийн албаны ажилтныг шалгаруулахдаа “Урьд нь төрийн ажил албанд ажиллаж байхдаа ямар нэгэн дутагдал зөрчил гаргаагvй байх” ёстой гэдгийг чухалчилдаг. Тэгвэл Г.Даваа энэ шvvлтvvрээр хэрхэн “гоожиж” ИНЕГ-ын даргаар томилогдсоныг Төрийн албаны зөвлөлийнхнөөс бас асуумаар байна.

Томилогдоод гурван сар болоогvй байж ёс суртахуун, хувь хvний ичиж нэрэлхэх чанарыг ч умартан дураараа дургин, тус байгууллагыг “самарч” буй энэ нөхөр ИНЕГ шиг онцгой байгууллагыг цаашид авч явж чадна гэж vv. Эцэст нь гарах хохирлыг хэн нь хариуцах юм бэ? Ийм нөхрийг томилсон Төрийн албаны зөвлөл vv!


Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
aderosrtin ЦаленджР¸Ñ…Ð° купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ: меф-мефе
IP:141.101.132.202  2018-10-07 04:31:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.