"Цагаан сарын хямдралтай яармаг худалдаа" 1-р сарын 26-нд “Чандмань экспо” төвд эхэллээ

2010/01/25
Share |
Хүмүүс:

МММ хүрээлэнгийн гүйцэтгэх захирал С.Цолмон:  “Хямдралтай Яармаг худалдаанд ирсэн хүмүүс Цагаан сарын зардлаа бодитойгоор бууруулж чадна”

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн, Чандмань экспо төв хамтран Цагаан сарын хямдралтай яармаг худалдааг зохион байгуулж байна. Тус яармаг худалдааны талаар МММ хүрээлэнгийн гүйцэтгэх захирал С.Цолмонтой уулзаж ярилцлаа.

-Цагаан сарыг тохиолдуулан олон газар яармаг худалдаа зохион байгуулж байна. Танай яармаг худалдаа юугаараа давуу талтай вэ?
-Цагаан сарын хямдралтай яармаг худалдаа бусад арга хэмжээнээс гурван томоохон давуу талтай.

Нэгдүгээрт, байршил. Хотын А зэрэглэлд, автомашины зогсоол сайтай байршилд хуучнаар Лениний музей буюу одоогийн Чандмань экспо төв байрладаг. Одоогоор Улаанбаатар хотод хамгийн том, хотын төвд байршилтай, орчин үеийн бүрэн тохижолттой үзэсгэлэнгийн танхим бол Чандмань экспо төв гэдгийг хэрэглэгчид, бизнесменүүд мэдэж эхэлсэн байна.

Хоёрдугаарт, том талбай бага түрээс. Тус төвийн 2200 метр квадрат үзэсгэлэнгийн танхимд хүнс, бэлэн хувцас, бэлэг дурсгал гэсэн үндсэн гурван чиглэлээр яармаг худалдаа явагдана. Нийтдээ 120 орчим байгууллага, хувь хүн өөрийн бараа бүтээгдэхүүнийг анхдагч үнээр буюу хямдралтай үнээр, урамшуулалтай нөхцлөөр худалдаална. 1-р сарын 25-ны байдлаар нийт талбайн 70 хувь нь эзэнтэй болсон байна. Бид талбайн түрээсийг бусад яармаг худалдаанаас хамгийн багаар тогтоосон учраас бизнес эрхлэгчид, компаниуд маш өрсөлдөөнтэй оролцож байна л даа.

Гуравдугаарт, реклам сурталчилгааны давуу тал. Цагаан сарын хямдралтай яармаг худалдааны Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр BTV телевиз, Өдрийн шуудан сонин, 2009 оны Үндэсний шилдэг радио Дотно FM 103.6, zaluu.com сайт, Мэдээллийн ивээн тэтгэгчээр ТВ9, C1, ТВ8, Сэрүүлэг, Хүмүүс, Тэргүүн сонин, hiimori.mn, olloo.mn, factnews.mn, bolod.mn сайтууд ажиллаж байна. Хэрвээ эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацагдаж байгаа сурталчилгааг зах зээлийн үнээр нь тооцвол 40 сая төгрөг болно. Энэ бол яармаг худалдааны хамгийн гол давуу тал юм. Мөн Улаанбаатар хот дахь хамгийн том сурталчилгааны самбар Чандмань экспо төвийн өмнөх хананд байрладаг. 42 х 8 метрийн хэмжээтэй аварга самбарт бид яармаг худалдааныхаа сурталчилгааг байршууллаа. Энэ бол манай хямдралтай яармаг худалдаанд хүмүүсийг даллан дуудах гол хөшүүрэг юм.

-Бусад яармаг худалдаанаас үнийн хувьд үнэхээр хямд байж чадах уу. Би энэ асуултыг хэрэглэгчийн зүгээс, бас худалдаачдын зүгээс тавьж байгаа юм?
-Сайхан асуулт байна. Танд баярлалаа. Бид талбайн түрээсийг үнэхээр хямд болгосон. 6 метр квадрат талбайг бусад яармаг худалдааг зохион байгуулагчид нэг өдөр 60 - 80 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа бол бид 17.500 төгрөгөөр тогтоосон. Даруй 5 дахин хямд байгаа биз. Тиймээс худалдаачид манай яармаг худалдаан дээр ирээд хямдхан түрээс төлсөн учраас бүтээгдэхүүнээ мөн хямд үнээр зарах нөхцөл бүрдэж байна. Бидний зүгээс ч гэсэн бүтээгдэхүүний үнийг хямд байлгахыг худалдагчдад буюу оролцогч компаниудад шаардана. Шаардлагаа биелүүлэхгүй бол тодорхой хариу арга хэмжээ авна. Манай хямдралтай яармаг худалдааны бүтээгдэхүүн наад зах нь үйлдвэрийн, агуулахын үнээр зарагдах ёстой. Ер нь зах зээл тогтворгүй, иргэд маань орлого багатай байгаа энэ цаг үед манай компаниуд, худалдаачид, яармаг худалдаа зохион байгуулагчид цаг үеийн сиймхий ашиглаж ашгийн араас хөөцөлдөхөөс илүүтэй хэн хэнийгээ бодсон боломжийн хямд үнэ, хаа хаанаа хэрэгцээтэй нөхцлийг зарчмаа болгож ажиллаасай гэж бид уриалж байна.

-Ямар, ямар байгууллагууд оролцож байна вэ?
-Хямдралтай яармаг худалдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Жем Интернейшнл” компани, “Газар шим” үйлдвэр, “Өргөө” кинотеатр ажиллаж байна. Эдгээр байгууллагууд маань урилгаар оролцож байгаа. Мөн “АПУ” ХК, “Макс” групп, “Таван богд” групп, “Монгол тамхи со” ХХК, “Сүү” ХК, “Мон сүү” ХХК, “Дэлгэр тэс” ХХК, “Монгол нэхмэл” ХК, “Монос” групп, “UFC” групп, “Атар Өргөө” ХК, Витсамо, Хатан сүйх трейд, “Боса” сүлжээ, Мөнхийн болор, Монгол мах экспо, “Tison” америк тахиа, Агмарко /тахианы мах/,  “Жүр үр”, Хаан хүнс, World wine, Шар доктор, “Арвай үндэс” ХХК, “Алтан хүнс” ХХК, “Галт ус” ХХК, “Суман гүн” ХХК, Гандангийн хэвийн боов, Агро альфа, “Гэр оймс”, “Зээст” ХХК, Импра цай, Чингис хаан виски, Хатаасан жимс, Watts жүүс, Ошим ноолуурын үйлдвэр, Туб натурал, Мон дэр, Билгүүн шоп, Монгол дээл, Сак кимчи, “Адистай” цагаан хоолны үйлдвэр зэрэг компаниуд гэрээ байгуулж, талбайгаа баталгаажуулсан байна. Мөн 2-р сарын 1-нээс эхлэн Монгол улсын ноолууран бүтээгдэхүүний шилдэг үйлдвэрлэгчид манай үзэсгэлэнд оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

-Цагаан сарын гол хэрэгцээ Сүү, цагаан идээ, ууц байдаг шүү дээ. Энэ тал дээр?
-Европын холбооны санхүүжилтээр явагддаг “Хил хязгааргүй малын эмч нар Монгол” төслийн байгууллага, “Архангайн Малчны Холбоо” ТББ-тай хамтран Архангайн малчдын үйлдвэрлэсэн сүү, цагаан идээ,  ууц махыг 2010 оны 1-р сарын 29, 30, 31-ний өдрүүдэд манай хямдралтай яармаг худалдаанд оролцуулж байна. Одоогоор 43 малчин оролцох мэдүүлгээ өгсөн байна. Малчдыг манай яармаг худалдаанд татан оролцуулж байгаа энэхүү байгууллагууд маань малчдын замын зардал, бусад холбогдох зардлыг өөрсдийн зүгээс санхүүжүүлж байгаа юм билээ. Байгалийн хатуу хөтүү энэ цагд үед малчдад тусалж байгаа тухайн хамт олонд бид ч гэсэн нээлттэй, хөнгөлөлттэй нөхцлөөр үйлчилж, хамтарч ажиллаж байгаа. Бусад орон нутгаас ийм байдлаар зохион байгуулалттай яармаг худалдаанд оролцох, малчдаа дэмжих санаачилга гаргавал бид хамтарч ажиллахад бэлэн байна.

-Танай яармаг худалдаанд оролцъё гэвэл одоо зай талбай үлдсэн үү?
-Цөөн тооны павильон, лангуу одоогоор гэрээ байгуулж баталгаажигдаагүй байгаа. Гэхдээ ихэнх нь захиалга хийгдсэн. Зохион байгуулагчдын зүгээс эхэлж гэрээ байгуулсан компани, хувь хүнд уг талбайгаа өгч байгаа. Хэрэглэгчид болон худалдаачид яармаг худалдаатай холбоотой асуудлаар 88747252, 99176819, 91993035, 70120712 утсаар лавлаарай.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Цагаан сарын хямдралтай яармаг худалдааг хамтран зохион байгуулж байгаа Монголын Маркетинг Менежментийн хүрээлэн, Чандмань экспо төвийн нийт хамт олны зүгээс Монголын ард түмэндээ хандан:

Тэнгэрийн хур ГАЗАР-ын ШИМ-ээр тэжээгдсэн
ТЭРГҮҮН чанарт идээн умдаанаа дээжилж
ӨРГӨӨ цагаан гэртээ МОНГОЛ ёсоо дээдэлж
Өнөр хотлоороо өргөн дэлгэр сайхан шинэлээрэй гэсэн дүүрэн билэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.