Оюунтүлхүүр Асашёрюүгийн тухай ярьжээ

2010/01/26
Share |
Хүмүүс: Д Оюунтүлхүүр | 
Оюунтүлхүүр Асашёрюүгийн тухай ярьжээ

13 настайдаа арлын орны хөгжмийн фэстивалаас Гранпри шагнал хүртэн наран улсыг гайхуулж явсан, “Оюунтүлхүүр” сангийн тэргүүн, “Ээжийн бүүвэйн дуу”ны Д.Оюунтүрхүүр Япон улсад ч, эх орондоо ч эн тэнцүүхэн үнэ хүндтэй нэгэн. Хоёр дахь эх орондоо дунд сургууль, их сургуулиа төгсөн магистраа хамгаалсан Оюунааг харийн бэр болно биз хэмээн хий хардаж байсан хүмүүс цэвэр монгол гэр бүлээ дагуулан жинхэнэ эх орондоо эргэн ирэхэд гарцаагүй баярлаж угтсан биз. Тэрээр одоо улс төрч өрхийн тэргүүний галыг сахиж, гурван ч хүүхдийн ээж болсон. Эх орондоо амьдарч байсан энэ хугацаанд Оюунаагаа үгүйлсэн япончууд “Тэр хүн хаана явна” хэмээх японы телевизийн алдарт нэвтрүүлэгт монгол дуучин бүсгүйг олж өгөх хүсэлт тавьсан байна. Үзэгчдийнхээ хүсэлтээр Монголд хүртэл ирж, эрэл хийсэн “Тэр хүн хаана явна” нэвтрүүлэг дуучин Оюунтүлхүүрийг Нагоё хотоос олжээ. Дуучин бүсгүй хэдийгээр монголд амьдардаг ч ажлын шаардлагаар Нагоё-д дүүгийндээ байж таарсан байна. Ийнхүү Оюунаатай олон зүйлийн талаар хөөрөлдсөн нэвтрүүлэгийн хамт олон юутай ч үзэгчдийнхээ элгийг дэвтээж авсан гэнэ шүү. Дашрамд дурдахад Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржийн талаар дуучин бүсгүй “Япончууд өөрсдөө ч амжилт гаргах гэж зүдэрдэг сүмод их аварга нь болж чадаж байгаад монгол хүний хувьд би бахархдаг. Асашёорюүг Японы хэвлэл өөлж, буруутгаж янз бүрээр бичдэг ч монгол эр хүн гэдэг хэлэгдэх тусмаа улам хүч ордог гэдгийг та нар мэдэхгүй байх. Харин магтаад байвал манай эрчүүд мууддаг юм даа” хэмээн өгүүлсэн байна билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.