Эрийн гурван наадам Хятадын уламжлалт соёл болох нь

2010/01/26
Share |
Хүмүүс:
Эрийн гурван наадам Хятадын уламжлалт соёл болох нь

Тусгаар тогтносон улсын халдашгүй дархан эрх гэж бий. Тэдгээрийн нэг нь хэл, соёлын өвийг хамгаалах, халдашгүй дархан байлгах юм. Амьдралын хэв маяг асар хурдацтайгаар өөрчлөгдөж байгаа энэ цаг үед үндэсний зан заншил, соёлын өвийн уламжлал залгамж чанарыг хангах нь төрийн нэн тэргүүний бодлого байх учиртай.

Мэдээж уламжлалт соёлоо алдаж байгаа нь ард түмний дунд бухимдал үүсгэж байгаа. Иймд чөлөөт уран бүтээлч, нэвтрүүлэгч, хөтлөгч Д.Нямдаваа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж ил захидал хүргүүлж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан хүргүүлж байна. Ард түмний Ерөнхийлөгч маань эдгээр асуултын хариултаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмэндээ мэдээлэхийг тэрээр хүсч буйгаа ч энд дурьджээ.

Өдрөөс өдөрт замхарч аажмаар мартагдаж буй зүйлсийн нэг бол яахын аргагүй уламжлалт зан заншил, соёлын өв. Гэтэл сүүлийн жилүүдэд ардын уламжлалт соёлын биет ба биет бус өвүүд гадаадын "уугуул" болох нь ихэслээ.

Үүний тод жишээ нь Монгол хөөмий. Өөрийн иргэдээсээ илүү өргөмжилж, өрөөлийн хөлд бялдуучлан суух төр засгийн эрх мэдэлтэнгүүд Хятад ажилчдыг ёстой л вагон вагоноор оруулж ирж, ажиллуулаад л. Монгол залуусаа ажилгүй, танхайгаар нь гадуурхчихна. Гэтэл өнөөх хөлийг нь долоох шахам тал засаж буй Хятадууд нь бага багаар чимээгүй Монголыг идэж, мөхөөж байна.

Тэд бүх талаас нь мэрж идэх бодлого боловсруулсан бололтой. Учир юу гэвэл 2008 онд ЮНЕСКО-д Монгол хөөмийн урлагийг БНХАУ өөрийн орныхоо нэр дээр бүртгүүлсэн.

Монгол хөөмий гэх бус Хятад хөөмий гэж дуудах ямар байна. Хэл эвлэхгүй байгаа биз. Тус оны аравдугаар сарын хоёрны өдөр Абу Дабид болсон ЮНЕСКО-гийн IҮ хуралдаанаар "Гэсэр", "Манас" туулийг бас л бүртгүүлчихсэн гэсэн мэдээлэл зарласан. Монголын ЮНЕСКО-гийн хорооноос түүнийг нь үгүйсгэж, тэмцсэн авч ниргэсэн хойно нь хашгирав гэгчийн үлгэр болоод өнгөрсөн түүхтэй.

Гэтэл тэд бас л цадаагүй нь бололтой. Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн өвөөс монгол бичиг, эрийн гурван наадам, монгол хуримын ёслол болон уул овооны тахилга тэргүүтэн 10 гаруй зүйлийг зайлшгүй хамгаалалтад авах соёл хэмээн ЮНЕСКО-д бүртгүүлэхээр материалаа цуглуулж байгаа аж. Манай улсын хувьд үндэсний соёл уламжлалаа хэрхэн хамгаалах талаар нэгдсэн хөтөлбөр үгүй. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр морин хуур, уртын дууны талаар Засгийн газрын хөтөлбөрт тусгаснаас өөр баттай хэрэгжсэн хөтөлбөр байдаггүй аж.

Уг нь Монгол Улсын "Соёлын хууль" гэж байдаг хэдий ч тэр нь үнэ цэнэгүй байгаа нь үүнээс харагдаж байгаа юм. Манайд улсад "Угсаатны зүй" гурван боть бүтээлийг эс тооцвол ардынхаа биет ба биет бус соёлын өвийн талаар дорвитой судалгаа хийгдээгүй явсаар өнөөг хүрсэн байх юм. Энэ чиглэлийн судалгааг БСШУЯ-ны зүгээс зарладаг ч түүнд хувь хүн, хувийн судалгааны баг, төрийн бус байгууллага ч оролцох эрхгүй байдаг нь судалгаа шинжилгээний ажлын том тушаа болж байна гэж үзэж болно. Хууль, хөтөлбөр ярихаас илүү энд нэгэн сэжиг төрж байна. Соёлын халдашгүй дархан байдлаа харийн гүрэнд зүгээр бэлэглэчихээд сууж байгаа эрх ямбатнуудын дотоод сэтгэл рүү нь өнгийж хараагүй учир хувийн улс төр, эдийн засгийн сонирхол ч энд байж болохыг үгүйсгэх аргагүй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ гэдэг дээ. Үүнд хэн буруутай вэ? Төр зан заншил, соёл уламжлалаа үл хайхрав уу. БСШУЯам ажлаа муу хийв үү? Бид ч бас хариулт хүсч байна.

Ж.Солонго /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop êóïèòü Áîøêè ׸ðìîç Ãóñü-Õðóñòàëüíû
IP:185.223.165.209  2018-08-27 01:46:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.