Хятад эмэгтэйг хөнөөсөн хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

2010/01/26
Share |
Хүмүүс:
Хятад эмэгтэйг хөнөөсөн хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Баасан гарагийн өглөө Сонгинохайрхан дvvргийн шvvх хөл хөдөлгөөн ихтэй байв. Шvvх хуралдааны тов харвал Эрvvгийн хуулийн 147.2, 91.2-ын хэд хэдэн зvйлчлэлтэй, Д.Уянга нарт холбогдох хэргийг 11:30 цагаас хэлэлцэх аж. Тус дvvргийн шvvхийн ерөнхий шvvгч болоод хурлыг даргалагч нь хэргийг нээлттэй хэлэлцэх учраас хуралд орохыг зөвшөөрлөө. Шvvх бvрэлдэхvvнийг шvvгч V.Тvмэнжаргал даргалж, шvvгчээр Д.Лувсандорж, Х.Алтанцэцэг нар оролцсон. Шvvгдэгчээр Э.Орхонсэлэнгэ, Ч.Баасанхvv, Э.Гэрэлцэцэг, Д.Уянга, Д.Оюундэлгэр, Д.Нямдаваа нар байсан.

Тэднийг яллахаар улсын яллагч Н.Отгонцэцэг, Ц.Насанбат, өмгөөлөхөөр Л.Билгээ, Ш.Яринпил, Лхагвасvрэн нарын таван өмгөөлөгч ирэв. Эрvvгийн хурлын заал нь зай багатай юм. Тэнд шvvх бvрэлдэхvvн, мэтгэлцэх талуудаас гадна амиа алдсан хятад эмэгтэйн ах дvvс, шvvгдэгчдийн ойр дотны хvмvvс, хохирогч, гэрч, иргэдийн төлөөлөгч, БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгч, орчуулагч гээд олон хvн ирснээс бvгчим байлаа.

Гурван жилийн өмнө монгол эмэгтэй Малайзад амиа алдаж байв. Бас жилийн өмнө манай улсын иргэн Ж.Дамдин хар тамхины хэргээр урд хөршид шvvхийн хаалга татсан билээ. Гэтэл Хятадын тал хэрэг бvртгэл, мөрдөн байцаалтын явцыг бvv хэл шvvх хурлын талаар манайд урьдчилан мэдэгдээгvй. Тэгвэл энэ шvvх хуралд Хятадын ЭСЯ-наас хоёр хvн ирсэн байв. Олон сая хvн амтай ч өөрийн улсын нэг иргэний гэхгvй амь настай холбоотой асуудалд тус улс ингэж хандаж байна.

Хэрэгт холбогдсон залуус 20-25 насныхан. Б.Уянга нарын зургаан залуу дээрмийн төдийгvй хvний амь нас хохироосон хэрэгт холбогджээ. Орхон аймгийн харъяат Э.Орхонсэлэнгэ, Э.Гэрэлцэцэг, Д.Оюундэлгэр нар арван жилийн сургуулийн нэг vеийн төгсөлт. Харин Д.Уянга, Д.Оюундэлгэр, Д.Нямдаваа нар төрсөн ах дvvс. Д.Нямдаваагийн багын найз нь Ч.Баасанхvv. Тэр Д.Оюундэлгэртэй vерхдэг гэсэн уялдаатайгаар нэг нэгнээ таньдаг. Шvvх хуралд оролцогчдын ирцийг бvртгэж, эрх vvргийг танилцуулснаар 11:48 цагт хэргийг хэлэлцэж эхэллээ.

Улсын мөрдөн байцаах газрын Онц хvнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хэргийг шалгаж хавтаст хэрэгт авсан нотлох баримт сэлтийг бvрдvvлсэн байна. Улсын яллагч хавтаст хэргээс таньж олуулах тэмдэглэл, задлан шинжилгээний дvгнэлт, гэрчийн мэдvvлгийг тодорхой хэлэлцэхийг хvссэн. Өмгөөлөх тал ч мөн онцолж хэлэлцvvлэх саналаа дараалан хэлж байв. 2007 онд Д.Уянга "Бөмбөгөр" худалдааны төвд наймаа эрхэлдэг Хv Би Вv, тvvний эхнэр Жо Ху Ен нарын лангуунд худалдагчаар орсноос энэхvv хэрэг эхэлжээ. Мөн оныхоо арваннэгдvгээр сард Д.Уянга өөрийн дvv Д.Оюундэлгэр болон Э.Орхонсэлэнгэ, Э.Гэрэлцэцэг нарыг зохион байгуулж талийгаач Жо Ху Енийг дээрэмдэхээр оролдсон байна. Э.Орхонсэлэнгэ, Э.Гэрэлцэцэг, Д.Оюундэлгэр нар тухайн vед нэгдvгээр дамжааны оюутнууд байсан гэх. Д.Уянга оюутнуудын мөнгөний гачигдалтай байдлыг далимдуулан "Манай эзэн бараагаа татахаар урагшаа явсан. Эхнэр нь байгаа. Тэр орлогоо аваад харьдаг.

Цvнхэнд нь vргэлж их хэмжээний мөнгө явдаг. Тvvнийг айлгаж орлогыг нь аваад хуваая. Та нар оюутан юм чинь мэдээж мөнгө хэрэгтэй" хэмээснээр төлөвлөгөөгөө боловсруулж 18 нас хvрээгvй өсвөр насны охидыг дагуулан нэгдvгээр хороололд байрлах Жо Ху Ений гэр рvv явжээ. Ингээд цаасны хутгаар зэвсэглэсэн Д.Уянга охидтой нэгдvгээр хорооллын 60 дугаар байрны таван давхарт гарч дээрэмдэх хvнээ хvлээжээ. Жо Ху Ен ч тогтсон цагтаа цахилгаан шатны хаалгаар гарч ирэв. Энэ vед Жо Ху Ен араасаа гарч ирсэн олон охидыг харж орилсноор дээрмийн хэрэг дуусгавар болсон байна. Жо Ху Ен энэ тухай цагдаад мэдэгдээгvй ч хожим нь бvр аймшигтай хэргийн эхлэл байсныг хэн гадарлах билээ.

2008 оны нэгдvгээр сард Д.Уянга өөрийн төрсөн дvv Д.Нямдаваа, хvргэн Ч.Баасанхvvг дагуулан анх гэмт хэрэг vйлдэхээр завдсан газраа иржээ. Энэ удаа Жо Ху Енийг дээрэмдэх бус хөнөөхөөр иржээ. Учир нь Б.Уянга лангууны эзэн Хv Би Вvтэй хувийн харьцаа тогтоосон аж. Шvvхийн хэлэлцvvлгийн vеэр Хv Би Вv энэ тухай болоод Д.Уянгыг дагуулан Казахстан руу явах гэж байснаа ярьсан юм. Харин талийгаач vvнийг мэдсэнээр Д.Уянгыг ажлаас халсан бололтой.

Д.Уянга дvv нараа Жо Ху Ений гэр рvv дагуулан явахдаа хутга цvнхэлж, замдаа эмийн сангаас нvvрийг нь далдлах амны хаалт авч өгчээ. Ингээд зогсохгvй замдаа хэн юу хийх тухай дvv нартаа зааж өгсөн гэхэд даанч итгэмээргvй. Хv Би Вv, тvvний эхнэр Жо Ху Ен нарын ажил тарах цагийг Д.Уянга сайн мэднэ. Тэрбээр цагаа андуураагvй бөгөөд хоёр дvvгээ орц руу оруулж өөрөө хvмvvс ороход мэдээлэл өгөхөөр гадаа vлджээ. Ингээд Хv Би Вv, Жо Ху Ен нарыг цахилгаан шатнаас гарахад отож байсан хоёр тэднийг нэг нэгээр нь барьж авчээ. Эл явдлын улмаас Жо Ху Ен есөн удаа хутгалуулж нас барсан бөгөөд тvvний нөхөр Хv Би Вv ганц ч хутгалуулаагvй vлдсэн нь сэжигтэй юм.

Хv Би Вv нь эхнэрээ виз дууссан нэрээр Хятад руу буцаахаар төлөвлөж байсан тухай хавтаст харэгт оржээ. Дээрээс нь Хv Би Вv энэ хэргийн захиалагч байж болох хардлага ч байсан. Гэхдээ тэр энэ хуралд хохирогчоор оролцсон юм. Мөн талийгаачийн ууган хvv Ли Хай, төрсөн дvv Жо Ли V нар Хятадаас ирсэн байв. Талийгаачийн том хvv "Ээжийгээ алдсандаа гомдолтой байна. Гэвч оршуулгын зардал бусад гэм хорын мөнгө нэхэмжлэхгvй. Гагцхvv Монгол Улсын шvvх энэ хэргийг шударга шийдэж өгнө vv. Шударга явдал энэ хvмvvст шийтгэл болог. Зоос авлаа гээд ээж эргээд ирэхгvй. Мөн хойт эцэг Хv Би Вv энэ хэрэгт холбоотой гэж бодож байна" гэж шvvгчдэд хандан хэлсэн.

Хэрэг гарах өдрөөс хоёр хоногийн өмнө талийгаач өөрийг нь хvн дагаад байна гэж хvvдээ хэлж байж. Хэрэг гарахаас хоёр хоно-гийн өмнө Хv Би Вv, Уянга нар барааны агуулахад уулзжээ. Хv Би Вv эхнэрээ аврах өчvvхэн ч vйлдэл хийгээгvйгээ шvvхийн өмнө "намайг хvн барьж байсан" хэмээн тайлбарласан билээ. Улсын мөрдөн байцаах газрын Онц хvнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хэргийг анх шалгахдаа Хv Би Вvг сэжигтнээр татсан ч хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцах vед хохирогчоор тогтоосон нь бас л ойлгомжгvй зvйлийн нэг. Шvvхийн шинжилгээгээр талийгаачийн хvзvv, цээж, уушиг, хэвлий тус газар есөн удаа хатгахдаа хоёр өөр хутгаар vйлдсэн, vхэлд хvргэх суурь өвчингvй гэсэн дvгнэлт гарчээ.

Тэгвэл хэрэгт хяналт тавьсан улсын яллагчийн хэлсэнээр Ч.Баасанхvv талийгаачид хvрэх боломжгvй хол байсан. Нөгөө талаар өмгөөлөгчийн хэлснээр Д.Нямдаваа хоёр гартаа хутга бариад хохирогчийг хөнөөх бололцоогvйг анхаарч vзэх хэрэгтэй. Тэгвэл хоёр дахь хутганы сорвийг талийгаачид хэн vлдээсэн юм бол. Хэрэг vйлдсэн залуус орцны жижvvртэй хөөцөлдөн байрнаас гарч гvйх vед орцны нөгөө жижvvр шатаар дээш гарахад нам гvм байсан гэж шvvх хурал дээр мэдvvлсэн. Уг нь эхнэрээ бусдад хөнөөлгөсөн Хv Би Вv орь дуу тавин тусламж гуйх ёстой байлтай. Шvvх хурал дээр Д.Уянга "Надад хvн алах санаа байгаагvй.

Цалингаа авах гэж очсон" гэсэн бол Д.Нямдаваа "Хv Би Вv, Ч.Баасанхvv нар хуйвалдаж хэргийг надад тохлоо. Ч.Баасанхvv миний багын, хамгийн сайн найз. Дараа нь гэр бvлийн гишvvн болсон. Гэтэл цагаа тулахаар хэргээ найз руугаа чихдэг юм байна. Хэрвээ энэ хэргийг буцаавал мөрдөн байцаагчаа солимоор байна. Мөнгөншагай байцаагч vргэлж дарамталж, долоо хоногийн гурван өдөрт vргэлж толгой доош харуулж ханатай хавсарч зогсоодог. Камер сольж хvмvvсээр зодуулдаг" гэж байсан.

Харин Ч.Баасанхvv "Уянгаа эгч цvнхнээсээ хутга гаргаж Д.Нямдаваад өгсөн. Би хvн алаагvй. Гэхдээ өөрөө мэдэлгvй тэр газарт очиж, ийм хэрэгт орооцолдсондоо харамсаж байна. Хэргийг хvн амины хэрэг гэдгээс өөр зvйл ангиар шийдэж өгнө vv. Эд нар намайг зориуд хэрэгт тохох гэж нэгдvгээр хороолол руу авч явсан. Анхандаа нэг гэрээс хоёр хvн шоронд суух нь гэж бодоод аврах санаатай худал мэдvvлэг өгснөө хvлээж байна" гэв. Юутай ч мөрдөн байцаалтын явцад болоод хяналтын шатанд, шvvх хурлын хэлэлцvvлгээр ч Д.Нямдаваа, Ч.Баасанхvv нарын хэн нь хэргийг гардан vйлдсэнийг тогтоож чадсангvй. Харин өмгөөлөгчид хvн амины хэргийг дахин шалгах, дээрмийн хэргийг тусад нь шийдvvлэх саналаа тавьсан.

Хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Э.Орхонсэлэнгэ нь найман сартай жирэмсэн аж. Өмгөөлөгч нар Э.Гэрэлцэцэг, Э.Орхонсэлэнгэ, Д.Оюундэлгэр нарт хэрэгт холбогдох vедээ насанд хvрээгvй гэдгээр Өршөөлийн хуульд хамруулж болох хуулийн заалтыг барьж өмгөөлөл явуулсан. Шvvх хурал өдөржин болж дундаа ердөө 15 минут завсарласан бөгөөд шvvх бvрэлдэхvvн зөвлөлдөх vед цаг 21:00 болсон байлаа. Хvмvvсийг эргээд ороход шvvх бvрэлдэхvvн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах болсноо дуулгав.

Мөн Эрvvгийн хуулийн 147.2-т зааснаар Э.Гэрэлцэцэг, Э.Орхонсэлэнгэ, Д.Оюундэлгэр нар яллах дvгнэлт vйлдсэнийг Эрvvгийн хуулийн 114.1 болгож өөрчлөв. Энэ нь насанд хvрээгvй хvvхдийг гэмт хэрэгт татан оруулах гэсэн зvйл анги юм байна. Эцэст нь хэлэхэд, Монголд Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар бий. Ээ газар хятад, америк гээд харь орны хэнбугайд ч хяналт тавьж, хуулийн хvрээнд оршин суухад нь хяналт тавих vvрэгтэй. Хv Би Вv анх Монголд жуулчны визтэй орж иржээ.

Жуулчны визтэй Монголын хил нэвтэрсэн хvн худалдаа хийж болно гэсэн өгvvлбэр Монголын хуульд байхгvй. Тэгээд ч визний хугацаа дуусаад жил болж байгаа аж. Визгvй гадаад иргэн жил гаруйн хугацаанд Монголд дураараа дургиж, магадгvй монгол хvнээр хvн алуулах захиалга өгч суухад нь Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын дарга, цэргvvд нь юу хийж суусан юм бол доо. Хэрэг хуучирдаггvй гэдэг.

Цагдаагийнхан ямар ч хэргийг эрт орой боловч илрvvлдэг. Хулгайчийн арга нарийсах тусам мөрдөгчийн арга боловсронгуй болдог ч гэх нь бий. Тиймээс залуус маань өсвөр насандаа амар хялбар аргаар мөнгө олох гэж хэн нэгний болчимгvй vгэнд хууртан гэмт хэрэг vйлдэхээс болгоомжлох хэрэгтэй юм.

А.МЯГМАРЖАРГАЛ /ҮНЭН/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
constant climate chamber ”Great stuff from you, man.Ive read your stuff before and youre just too awesome.I love what youve got here, love what youre saying and the way you say it.You make it entertaining and you still manage to keep it smart.I cant wait to read more from you.This is really a great blog.”
IP:68.71.54.122  2016-01-20 06:23:26
constant current power source ”Thanks for this, it was actually an useful stuff and I will look back here for some more soon”
IP:68.71.54.122  2016-01-20 06:24:07
constant current supply ”I cherished reading this article I will be sure to tell my close friends about this and hyperlink to it too. Thanks”
IP:68.71.54.122  2016-01-20 06:24:13
eft tester ”I was recommended this website by my cousin. I am not sure whether this post is written by him as no one else know such detailed about my problem. You are wonderful! Thanks!”
IP:68.71.54.122  2016-01-20 06:25:30
DorothyDor wh0cd433473 Viagra
IP:46.161.9.24  2017-02-16 04:46:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.