"Би малчдад хандив өгмөөргүй байна"

2010/01/27
Share |
Хүмүүс:

Орон даяар өвөлжилт хүндрээд, зарим нутгуудаар хоёр, гурван айл нэг гэрт орж, илүү гэрээ түлсээр өдөр хоногийг аргацааж байна гэнэ. Харин гадаа хотонд нь өвс тэжээлгүй, өлссөн малнууд бие биесээ идэж байгаа. Байгалийн гамшиг гэдэг хэлж ирдэггүй. Гэхдээ л өвөл болох нь дамжиггүй. Нэгэнт л өвөл болсон юм чинь цастай, шуургатай бүр хэцүүдвэл гэрэлгүй, хүнсгүй, түлшгүй болж л таарна. Банкинд хадгалсан валют бус, үхэж үрэгддэг баялагтай хүмүүс эрсдэл бүрээ тооцоолох л учиртай байсан. Ингэж л үеийн үед нүүдэлчин, малчин монголчууд амьдарч ирсэн шүү дээ. Гэлээ гээд унь, тооноо түлж, дулаацаж буй монгол хүний сэтгэл ямар байх вэ? Өр нь эмтэрч буй хэдэн малчдаасаа өдрийн цалин, ширхэг шүдэнз харамлан, мал бол хувийн өмч, маньд ямар хамаатай юм, хүний өмнөөс амьдарч байгаа биш хэмээн хатуурхах ч бас хаашаа юм. Тиймдээ ч төр засаг, урлаг соёлынхон, иргэд олон нийт зуданд нэрвэгдээд буй тэдэнд тусламжийн гараа сунгаж байна. Хилийн чанадад суугаа монголчууд маань ч элэг нэгтнүүддээ халуун сэтгэл гаргаж байгаа. Цөөхөн монголчууд амь нэгтэй байдаг нь бидний халуун дулаан сэтгэлтэй л холбоотой биз. Харин энд өөр үзэл бодол байна. Манай залуусын орж, санаа бодлоо хуваалцах дуртай байдаг Biznetwork сайтын гишүүд энэхүү асуудал дээр хэлэлцүүлэг үүсгэн, яг ийм хоёр үзэл бодол дээр талцаад байна. “Би малчдад хандив өгмөөргүй байна”, “Өгөх ёстой мал бол үндэсний баялаг” гээд л... Ямар ч үзэл бодолтой байлаа ч залуус асуудалд маш их ач холбогдол өгөн, хариуцлагатай хандсан байгаа нь бахархууштай зүйл. Мэдээж хэлэлцүүлэгт оролцож буй залуус нийслэлийн иргэдийг хангалттай төлөөлж  чадна гэдэгт би итгэхгүй байна. Тиймээс уншигч та энэ хэлэлцүүлэгт зочилж, өөрийнхөөрөө тунгааж болно шүү дээ. Харин миний хувьд аль нэг талыг нь буруутгах гэсэнгүй, бас дэмжсэн ч үгүй. Ердөө л таны мэдэлд үлдээж байна.

 

Хэлэлцүүлэгийг эндээс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.